ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хороо 01-р сарын 07-нд хуралдаж, БНХАУ-ын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хороо, Төрийн зөвлөл, БХУТЗЗ Ардын дээд шүүх, Ардын дээд прокурорын намын бүлгийн ажлын тайланг сонссож, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын ажлын тайланг сонслоо. Хятадын дээд удирдагч Ши Жиньпин хурлыг даргалан хуралдаж чухал үг хэллээ.
Хуралд:
Намын Төв Хорооны эрх мэдэлт, нэгдсэн удирдлага нь Намын удирдлагыг дээд зэргээр дэмжих хамгийн дээд зарчим бөгөөд манай улсын тогтолцооны давуу байдлын үндсэн баталгаа юм. Намын Төв Хороо нь БНХАУ-ын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хороо, Төрийн зөвлөл, БХУТЗЗ, Ардын дээд шүүх, Ардын дээд прокурорын намын бүлгийн ажлын тайланг сонсох болон Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын ажлын тайланг жил бүр сонсох нь Намын Төв Хорооны эрх мэдэлт, төвлөрсөн удирдлагад тулгуурласан томоохон тогтолцооны чанартай зохицуулалт юм гэж тэмдэглэжээ.
Мөн хуралд: Өнгөрсөн онд БНХАУ-ын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хороо, Төрийн зөвлөл, БХУТЗЗ, Ардын дээд шүүх, Ардын дээд прокурорын намын бүлэг нь Намын Төв Хорооны эрх мэдэлт, төвлөрсөн удирдлагыг тууштай дэмжиж, Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний Намын Төв Хорооны, мөн бүх нам дахь гол байр суурийг тууштай хамгаалсаар ирсэн. Улмаар Намын Төв Хорооны гаргасан шийдвэр, төлөвлөлтийг нухацтай хэрэгжүүлж, намын бүлгийн өөрийн бүтээн байгуулалтыг үр дүнтэй бэхжүүлж, цар тахлыг тогтоон барих, урьдчилан сэргийлэх ажил болоод эдийн засаг, нийгмийн хөгжилд нааштай хувь нэмэр оруулж, ажлын бүхий л талаар шинэ үр дүнд хүрсэн гэж онцолсон байна.
