Ши Жиньпин Польшийн ерөнхийлөгч Анджэй Дудатай утсаар ярив
2022-01-12 11:56
Ши Жиньпин Польшийн ерөнхийлөгч Анджэй Дудатай утсаар ярив.
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Ши Жиньпин 01-р сарын 10-нд Бүгд Найрамдах Польш улсын ерөнхийлөгч Анджэй Дуданы коронавирусний халдвар авсан талаар утсаар ярив.

Ши Жиньпин онцлохдоо "Эрхэмсэг ноён таны өвчин хурдан эдгэрэхийг хүсэж, Польшийн ард түмний цар тахлын эсрэг эрт ялалт байгуулна гэдэгт итгэж байна. Коронавирусний халдвар дэгдсэнээс хойш Хятад, Польш хоёр бие биенээ дэмжиж, халдварт өвчинтэй гар нийлэн тэмцэж, уламжлалт найрамдал улам бүр гүнзгийрсээр байна. Би Хятад, Польшийн харилцааны хөгжлийг дээд хэмжээнд чухалчилж, эрхэмсэг тантай хамт Хятад, Польшийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргахад бэлэн байна" гэжээ.
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх
