Синьхуа агентлагийн мэдээ: Хятад-Зүүн Хойд Азийн XII яармаг 08-р сарын 23-нд Гирин мужийн Чанчүнь хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин баярын захидал илгээсэн байна.
Ши Жиньпин дарга: - Зүүн Хойд Ази бол дэлхийн хөгжлийн хамгийн их амьжиргааны хүчтэй бүс нутгийн нэг юм. “Бүс ба зам”-ыг хамтдаа байгуулах нь бүс нутгийн хамтын ажиллагааг өргөтгөн гүнзгийрүүлэхэд байнга шинэ эрч хүчээр сэлбэх болно гэсэн байна.
Тэрээр мөн: - Өдгөө Зүүн Хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх таатай нөхцөл боломж бүрдэж байна. Тус яармаг “Итгэлцэл, хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Зүүн Хойд Азийн гэрэлт ирээдүйг цогцлооё” уриан дор болж, цэцэглэн хөгжихийг хүссэн талуудын мөрөөдлийг харуулсан юм. Олон орны Засгийн газар, байгууллага нэгж, аж ахуйн нэгжийн төлөөлөл энэ индрийг ашиглан нийтлэг ойлголтод хүрч, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, үр дүнд хүрч, Зүүн Хойд Азийн сайн сайхан ирээдүйг хамтдаа цогцлоохыг хүсэж байна гэж онцолсон байна.
