Саяхан Намын түүхийн судалгаа, боловсролын ном хэвлэх хурал буюу тусгай сэдэвт ухуулан ярилцах хурал Бээжинд хуралдаж, дөрвөн номыг танилцуулаа.
Энэхүү дөрвөн номд:

- Ши Жиньпиний “ХКН-ын түүхийг өгүүлэх нь”
Тус номд Ши Жиньпин даргын 2012 оны 11-р сарын 29-ний өдрөөс 2020 оны 11-р сарын 24-ний өдөр хүртэл ХКН-ын түүхийн тухай 40 чухал эх бичгийг сонгон оруулж, үүнд 16 эх бичиг нь анх удаа хэвлэгдэж байна.

- “Мао Зэдүн, Дэн Шяопин, Жян Зэминь, Хү Жиньтаогын ХКН-ын түүхийн тухай өгүүллийн сонгомол”
Тус номд Мао Зэдүн, Дэн Шяопин, Жян Зэминь, Хү Жиньтаогийн Хятад улсын хувьсгал, бүтээн байгуулалт, өөрчлөлтийг удирдаж байсан хугацаан дахь ХКН-ын түүхийн эргэн тойронд ярьсан яриа, мэдүүлэлт, ярилцлага ба ном захидал зэрэг нийт 141 өгүүлэл 98 мянган үсэгтэй чухал сурвалж бичгийг сонгожээ.

- “Ши Жиньпиний шинэ эринд Хятадын онцлогтой социализмыг суралцах асуулт, хариулт”
Тус ном нь намын тухай, шинийг бүтээх онолыг удирдлага нарын анхаарч байгаа 100 асуудал болгон судалж, онолыг практикт уусгах ба ёсыг түүхийн туршлагад уусгаж, хэсэг агуулгыг түүхэн үлгэрээр сэдэвлэх буюу түүхэн учраар баталж, ойлгомжтой, улс төр, үзэл суртлын чанартай юм.

- “ХКН-ын товч түүх”
Тус ном нь 10 бүлэг, 70 хэсэгтэй бөгөөд өнгөрсөн 100 жилийн хугацаанд хувьсгал, бүтээн байгуулалт, шинэчлэлд ард түмнийг нэгтгэн удирдаж байсан Хятадын Коммунист намын алдарт түүхийг тэмдэглэж, нам ба улсын ажил ялалтад хүрсэн нандин туршлагыг дүгнэж, намын түүхэн цаг үеийн агуу их үзэл суртлыг илрүүлсэн байна.
