Хятад улсын дарга Ши Жиньпин 01-р сарын 25-ны орой Бээжинд Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын “Давосын хөтөлбөр”-ийн уулзалтад видео хэлбэрээр оролцож үг хэллээ.
Ши Жиньпин дарга:
- Цар тахал одоохондоо дуусаагүй. Цар тахлын эсрэг тэмцэл мөн үргэлжилсээр байгаа юм. Гэхдээ хахир өвөл урьхан хаврын алхааг хориглож чадахгүй, харанхуй шөнө үүрийн гэгээг халхалж чадахгүй гэдэгт бид итгэлтэй байна. Хүн төрөлхтөн цар тахлыг лавтай ялж, тэмцлийн дунд ухааран дэвшиж, сэргэн мандана гэж хэллээ.
Дарга Ши Жиньпин:
- Дэлхий дээр яг адил хоёр навч байдаггүй гэдэгчлэн яг адилхан түүх, соёл, нийгмийн тогтолцоо гэж байдаггүй. Олон орны түүх, соёл болон нийгмийн тогтолцоо нь өөр өөрийн гэсэн давуу талтай. Сайн муугийн ялгаагүй юм. Харин хамгийн чухал нь өөрийн орныхоо бодит байдалд тохирсон эсэх, ард түмэн нь дэмжиж буй эсэх, улс төр нь тогтвортой байгаа эсэх, нийгэм нь дэвшилттэй байгаа эсэх, ардчилал нь сайжирсан эсэх, хүн төрөлхтний дэвшилтэт үйлсэд хувь нэмэр оруулсан эсэхээр нь хэмжих ёстой гэж цохон тэмдэглэлээ.
Ши Жиньпин дарга:
- Улс орнуудын түүх, соёл, нийгмийн тогтолцооны ялгаа бол эртнээсээ байсаар ирсэн хүн төрөлхтний соёл иргэншлийн дотоод шинж чанар юм. Олон талт чанар байхгүй бол хүн төрөлхтний соёл иргэншил байхгүй, олон талт чанар бол бодит байдал бөгөөд урт хугацааны турш орших болно гэж хэллээ.
Тэрээр мөн:
- Ялгаа зөрөө аймшигтай биш, харин дээрэнгүй үзэл, өрөөсгөл үзэл, дайсагнах үзэл аймшигтай юм. Хүн төрөлхтний соёл иргэншлийг ялгаж салган гадуурхаж, өөрийнхөө түүх, соёл, нийгмийн тогтолцоог бусдад хүчээр тулгах нь аймшигтай юм. Олон орон харилцан хүндэтгэж, адил талаа нэгтгэж адил бус талаа нөөцөлсний үндсэн дээр энх тайвнаар зэрэгцэн оршиж, олон орны солилцоог ахиулан хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжилд эрч хүч сэлбэх ёстой гэж цохон тэмдэглэв.
Дарга Ши Жиньпин:
- Олон улсын хамтын нийгэмлэг холыг бодож, амлалтаа биелүүлэн, хөгжингүй орнуудын хөгжилд шаардлагатай дэмжлэг үзүүлж, зүй ёсны хөгжлийн эрх ашгийг нь баталгаажуулан, эрх тэгш, боломж тэгш, дүрэм журам тэгш байхыг дэмжиж, улс орнуудын ард иргэдтэй хөгжлийн боломж болон ололт амжилтыг хуваалцах ёстой.
- Хүн төрөлхтөнд нүүрлэж буй бүх асуудлыг аль орон дангаараа зохицуулах боломжгүй, эрхбиш дэлхий нийтээрээ хөдөлж, дэлхий нийтээрээ зохицуулж хамтран ажиллах ёстой.
- Ллон улсад жижиг бүлэглэл үүсгэж, шинэ хүйтэн дайны сэтгэхүй гаргах, гадуурхаж, заналхийлж, айлган сүрдүүлж, салж хагацаж, хангалтыг зогсоож, хориг тавьж, зориудаар тусгаарлах нь дэлхий дахиныг хагалан бутаргаж сөргөлдүүлэх замаар замнуулах болно гэж цохон тэмдэглэсэн байна.
Ши Жиньпин дарга:
- Олон талт үзлийн гол санаа нь олон улсын үйл хэргийг бүгдээрээ зөвшилцөж шийдэх, дэлхийн хувь заяаг олон орнууд хамтдаа шийдэх явдал юм. Бутран хагарсан дэлхий ертөнц хүн төрөлхтний хамтын сорилтыг зохицуулж чадахгүй. Сөргөлдөх нь хүн төрөлхтнийг мухар гудамжинд оруулах болно. Энэ асуудал дээр хүн төрөлхтөн гашуун сургамжтай байсан юм. Бид тийм замаар хэрхэвч дахиж замнаж болохгүй гэж хэллээ.
Дарга Ши Жиньпин мөн:
- Олон улсын хамтын нийгэмлэг олон орны тохиролцсон нийтлэг дүрэм болон нийтлэг ойлголтоор засаглах ёстой, харин ганц юм уу, цөөн хэдэн орон ноёрхох ёсгүй.
- Дүрэм журмаар олон орны харилцааг зохицуулах ёстой. Хүчирхэг нь буурайгаа дарамталж болохгүй. Хэн чадалтай нь эзэн мэдэж болохгүй, олон талт үзлийн нэрээр ганц талт үзэл хэрэгжүүлж болохгүй.
- Дүрмийг тогтоосон л бол бүгдээрээ журамлан сахих хэрэгтэй. Сонголттой олон талт үзлийг бид сонгож болохгүй.
- Өнөөгийн дэлхий ертөнцөд сөргөлдөх нь гарах замгүй, хүйтэн халуун дайн, худалдааны дайн, шинжлэх ухаан технологийн дайн зэрэг нь эцэстээ олон орны ашиг сонирхлыг хохироож, ард түмний аз жаргалыг хохироох болно гэдгийг түүх болон бодит байдал бидэнд хэлж өгч байна.
- Харилцан ашигтай хамтдаа ашиг хүртэх үзэл баримтлалыг чанд мөрдөж, олон орны эрх тэгш хөгжих эрхийг баталгаажуулан, шударга өрсөлдөөнийг санаачилж, хоорондоо уралдаж, хамтдаа дээшлэх хэрэгтэй. Харин харилцан дайрч бие биеэ устган тэмцэх хэрэггүй гэж цохон тэмдэглэжээ.
Ши Жиньпин дарга:
- Дэлхий дахин зуун жилд тохиогоогүй өөрчлөлттэй нүүр тулж байгаа тул энэ бол хөгжлийн цаг эрин бөгөөд өөрчлөлтийн цаг эрин юм. 21-р зууны олон талт үзэл нь төв ёсыг хамгаалах суурин дээр шинэчлэл хийж, олон талт үзлийн амин чухал үнэт зүйл болон үндсэн зарчмыг баримтлах ёстойн дээр дэлхийн төлөв байдлын өөрчлөлтийн дагуу дэлхийн чанартай өрсөлдөөн сорилтыг зохицуулах шаардлагыг ханган зөвшилцөж, нийтлэг ойлголтоо төвлөрүүлэх суурин дээр дэлхийн засаглалыг шинэчлэн улам боловсронгуй болгох ёстой.
- Хятад улс хүн төрөлхтөнд ашигтай зүйлийг зайлшгүй бөгөөд сайн хийх болно. Хятад улс бодит үйл ажиллагаагаараа олон талт үзлийг хэрэгжүүлж, бидний хамтын гэр орноо хамгаалан, хүн төрөлхтний тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулах болно.
- Шинжлэх ухаан технологийн үр дүн нь хүн төрөлхтөнд үр өгөөж хүртээх ёстой. Харин хязгаарлал болж, бусад орны хөгжлийг хориглох арга хэлбэр болох ёсгүй юм. Хожих, хожигдохыг эрхэмлэн хожсон нь, дээрэлхэх нь Хятадын иргэдийн баримталдаг гүн ухаан биш юм. Хятад улс бие даасан энх тайван гадаад харилцааны бодлого хэрэгжүүлдэг бөгөөд улс орнуудтай найрсаг хамтран ажиллах харилцааг идэвхтэй хөгжүүлнэ.
- Хөрштэйгөө сөргөлдөх, ганц талаараа тэмцэх бодол, дээрэлхэх зан чанар бүгд ялагдана!Хүн төрөлхтөн нэг л эх дэлхийтэй, хамтын ирээдүйтэй. Одоогийн хямралыг зохицуулах, ирээдүйн сайн сайхныг цогцлоход бид эв санаагаа нэгтгэн хамтран ажиллах ёстой. Бид бүгдээрээ хамтран олон талт үзлээр хүн төрөлхтний урагшлах замыг гэрэлтүүлж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулахын төлөө үргэлжлэн зүтгэе гэж хэлсэн байна.
