solongonews
Тайландын гол хэвлэлүүд БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн баяр наадмыг шууд дамжууллаа
2019-10-06 19:46
Тайландын гол хэвлэлүүд БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн баяр наадмыг шууд дамжуулсан байна.

БНХАУ байгуулагдсан 70 жилийн ойг тэмдэглэх сүр жавхлант цэргийн парад, олон нийтийн жагсаал 10-р сарын 01-нд Бээжин хотын Тянь Ань Мэнийн талбайд болж, Хятад улсын дарга Ши Жиньпин Тянь-Аньмэнь асар дээрээс чухал илтгэл тавьсан юм. Тайландын TNN24 телевиз зэрэг гол гол хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь Хятадын үндэсний баяр наадмыг телевиз, сайт, цахим хуудсаараа мэдээлсэн байна. БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх үндэсний энэ баяр наадам нь БНХАУ -ын сүр хүчин, цэргийн хүчнийг харуулсан бөгөөд тал талын ололт амжилтыг тусгасан гэж шууд нэвтрүүлэгт оролцогсод үнэлж байна.

Тайландын Олон нийтийн хэвлэл мэдээллийн агентлагийн ерөнхийлөгч Кематат Паладеш Хятадын үндэсний баяр наадмын шууд нэвтрүүлгийн тухай сэтгэгдлээ хуваалцсан юм. Тэрээр, шууд нэвтрүүлгээр Хятадын ард иргэдийн сэтгэл санаа нэгдэн үндэсний баяраа тэмдэглэж байгаа, ялангуяа цэрэг ард эв нэгдэлтэй, үндэстнүүдийн баяр жаргалтай байдлыг дэлхий дахинд харуулсан гэв.

Тэрээр Ши Жиньпин даргын Хятадын үндэсний баяр наадамд тавьсан илтгэл авсаархан боловч хүчтэй, хүмүүсийн сэтгэлд хүрсэн. Ялангуяа цэргийн парадыг үзээд маш сэтгэл хөдөлсөн. Энэ нь Хятадын удирдлага, цэрэг арми, ард иргэд маш дотно гэдгийг харуулсан бөгөөд цэргийн парадын эв нэгдсэн, сахилга баттай, дүрэм журамтай байдал нь тус улс орны төрийн сүг сүлдийг харууллаа гэжээ.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : www.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл