solongonews
Ши Жиньпин Грекийн ерөнхий сайд Кириакос Мицотакистэй хэлэлцээ хийлээ
2019-11-12 17:09
Ши Жиньпин Грекийн ерөнхий сайд Кириакос Мицотакистэй хэлэлцээ хийлээ.

Хятад улсын дарга Ши Жиньпин 11-нд Грекийн ерөнхий сайд Кириакос Мицотакистэй хэлэлцээ хийлээ. Хоёр талын мөн өдөр нийтэлсэн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх тухай хамтарсан мэдэгдэлд, Хятад, Европын холбооны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлж, энх тайван, өсөлт, шинэчлэл, соёл иргэншлийн дөрвөн том түншлэлийн харилцааг хамтран байгуулна гэдгээ хоёр тал цохон тэмдэглэжээ.

Хятад, Төв ба Зүүн Европын орнуудын хамтын ажиллагаа Хятад, Европын холбооны харилцааны харилцан ашигтай нэмэлт хүчин мөн гэж хоёр тал үзжээ. Хятад-Төв ба Зүүн Европын орнуудын хамтын ажиллагааны механизмд албан ёсоор элссэнд сэтгэл хангалуун байгаагаа Грекийн тал илэрхийлээд Хятад-Төв ба Зүүн Европын орнуудын хамтын ажиллагааны шинэ ахиц дэвшлийг дэмжих механизмд идэвхтэй үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна гэжээ.

Ши Жиньпин: Грек бол Европын холбооны чухал гишүүн, Балканы бүс нутгийн чухал орон юм. Хятад-Төв ба Зүүн Европын орнуудын хамтын ажиллагаа Хятад, Европын холбооны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны агуулгыг баяжууллаа. Энэхүү хамтын ажиллагааны механизмыг сайтар байгуулж, олон талт үзэл, чөлөөт худалдааг хамтдаа хамгаалж, харилцан ашигтай, хамтдаа амжилтад хүрэхийн төлөө Хятад улс Гректэй хамтарч ажиллахад бэлэн байна хэмээн онцолжээ.

Мицотакис: Төв ба Зүүн Европын орнууд ба Хятадын хамтын ажиллагаа Европыг тусгаарлана гэсэн яриаг Грекийн тал хүлээн зөвшөөрөхгүй. Харин хамтын ажиллагаагаа тууштай үргэлжлүүлж, ЕХ, Хятадын бүхий л харилцааг ахиулахад эерэг үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна гэжээ.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл