solongonews
Олон улсын хэрэглээний барааны яармаг болж байна
2021-05-08 16:54
Олон улсын хэрэглээний барааны яармаг болж байна

05-р сарын 06-нд Хятадын анхдагч олон улсын хэрэглээний барааны яармаг Хайнань мужийн төв Хайкөү хотод нээлтээ хийв. Гадаадын 648 аж ахуйн нэгж ба дотоодын 857 аж ахуйн нэгж оролцов.

 Хятад улсын дарга Ши Жиньпин уг яармагт баярын захидал илгээв.

Цахилгаандаа: Хятад улс олон улсын хэрэглээний барааны яармаг зохион байгуулж байгаа нь дэлхий нийтэд шилдэг бараагаа борлуулах тавцан хангаж буй явдал болно. Энэ нь олон улс орон Хятадын зах зээлийн боломжийг хуваалцан эдлэх болон дэлхийн эдийн засгийн сэргэлтийг ахиулахад ашигтай мөртөө дэлхий нийтэд нэн олон шилдэг бараа хангахад ашигтай гэв.

Олон улс орноос хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид солилцоогоо гүнзгийрүүлж, хамтын ажиллагаагаа судлан, ард түмэнд ашиг хүртээхийг хүсэж байна гэв.

Тэрээр бас, Хятад улс Хайнаны чөлөөт худалдааны боомтын өөрчлөлт нээлтийг гүнзгийрүүлж буй бодлогын давуу талыг бадруулж, хоёр талт болон олон талт хамтын ажиллагааг сайжруулж, хүн төрөлхтний улам сайн сайхан ирээдүйг байгуулахад бэлэн байна гэжээ.

Хятадын худалдааны яамны хэрэглээний барааны газрын дарга Жү Жяолян мөн өдөр Хайкөү хотод болсон хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, хэрэглээний барааны яармаг нь олон улсын мэргэжлийн үзэсгэлэнгийн дүрэм ёсоор, дэлхийн шилдэг хэрэглээний барааны эх баялгийг төвлөрүүлж, олон улсын шилдэг хэрэглээний барааны үзэсгэлэн худалдааны чухал ьавцан байгуулахаар ажиллаж байна гэжээ.

Хамгийн шинэ бүртгэлээс үзвэл, уг яармагт 69 газар орноос хүрэлцэн ирсэн 648 аж ахуйн нэгж 1365 бренд бүтээгдэхүүнээ оролцуулж байна. Хайнаны олон улсын эдийн засгийн хөгжлийн газрын дарга Хань Шэньжянь, хэрэглээний яармаг маш сайхан эмх цэгцтэй зохиогдож байна гэжээ.

Хань Шэньжянь бас, брендийн бүтээгдэхүүнээ хамгийн олон оролцуулж буй орнуудаас дурдахад, БНСУ 124 , Франц 99 , Япон 89 , Америк 68 , Итали 56 төрлийн бараагаа уг яармагт оролцуулж байгаа юм. Швейцар нь уг яармагт гол зочин орон болж, 26 аж ахуйн нэгжээс хамгийн сүүлийн үеийн шилдэг бараа болон үйлчилгээгээ яармагт дэлгэн үзүүлж байна гэв.

Швейцар, Арабын нэгдсэн Эмират улс, Индонез, Франц зэрэг 21 улс орны 50 гаруй төлөөлөгчид үзэсгэлэнд оролцсон байна. Үзэсгэлэнгийн үеэр олон улсын шилдэг барааг сурталчлах 81 төрлийн ажиллагаа зохиогдож, 100 гаруй төрлийн шинэ бараа худалдаанд гарсан байна. Үүнд хувцас, цүнх, гоо сайхны бүтээгдэхүүн, хүнсний бараа, архи, алт эрдэнийн чулуу зэрэг барааг худалдах болно. Яармагийн үеэр дэлхийн татвараас чөлөөлөх цагаан ном нийтлэгдэж, татвараас чөлөөлөх болон аялал жуулчлал, жижиглэнгийн худалдааны ажиллагаа ч зохиогдох болно.

Энэ удаагийн зохион байгуулалт нь дэлхийн 160 хэвлэл мэдээллийн 1000 гаруй сэтгүүлчийн анхааралд хүрэв.  


 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл