ХКН-ын төв хорооны Түүх, туулгуур бичгийн судалгааны хүрээлэнгээс орчуулсан "Ши Жиньпиний цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах ба эдийн засаг, нийгмийн хөгжлийг нэгдэлтэй зохицуулах тухай чухал өгүүлэмжийн түүвэр" -ийн Англи хэл дээрх хувилбарыг саяхан Хятад улсын Төвийн Эмхэтгэл, Орчуулгын Хэвлэлийн газраас хэвлэж тараав.
"Ши Жиньпиний цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах ба эдийн засаг, нийгмийн хөгжлийг нэгдэлтэй зохицуулах тухай чухал өгүүлэмжийн түүвэр" -ийн Хятад хэлний хувилбарыг Төвийн тулгуур бичгийн хэвлэлийн газраас 2020 оны 10-р сард хэвлүүлэв. Үүнд дарга Ши Жиньпиний 43 чухал эх бичгийг багтаасан байна. Гадаадын уншигчдын унших, ойлголтыг хөнгөвчлөх зорилгоор англи хэл дээрх хувилбар дээр зүүлт тайлбар, индекс нэмж оруулсан байна. Номын Англи хэл дээрх хувилбарыг хэвлэн тараах нь гадаадын уншигчдад Ши Жиньпиний ард иргэдийн амь нас, эрүүл мэндийг нэн тэргүүнд тавих, хүн төрлөхтөний эрүүл мэндийн хамтын цогцыг бий болгох чухал өгүүлэмж, практик үйл ажиллагааг дэлгэрэнгүй, гүнзгий ойлгоход туслах болно. Мөн ч дарга Ши Жиньпингээр төв болгосон намын төв хороо нь бүх Хятад улсын үндэстнүүдийн ар түмнийг “COVID-19”-ийн эсрэг хариу арга хэмжээ авахад удирдан чиглүүлж, Эдийн засаг, нийгмийг эрчимтэй сэргээн босгох, хөгжүүлэхэд гаргасан хүчин чармайлт ба хүрсэн гайхамшигтай үр дүнгийн тухай ойгоход ашигтай. Мөн Олон улсын хамтын нийгэмлэгийн хувьд Хятадын системийн асар том давуу талыг зөв ойлгож, хүн төрөлхтний хувь тавилангийн хамтын цогцыг байгуулах чухал ач холбогдлыг гүнзгий ойлгоход ашигтай юм.
