solongonews
Дарга Ши Жиньпин Хонконгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар Хятадын Засгийн газрын төв чанга байр суурийг илэрхийлэв
2019-11-18 10:45
Дарга Ши Жиньпин Хонконгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар Хятадын Засгийн газрын төв чанга байр суурийг илэрхийллээ.

        Саяхан Хятад улсын дарга Ши Жиньпин Бразилид болсон БРИКС-ийн орнуудын удирдагчдын 11-р уулзалтад оролцохдоо Хонконгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар Хятадын Засгийн газрын төв чанга байр суурийг илэрхийлсэн юм. Дарга Ши Жиньпин:

- Хонконгод үргэлжилсээр байгаа радикал хүчирхийллийн гэмт хэрэг хуулийн засаглал, нийгмийн дэг журмыг ноцтой хохироож, Хонконгийн хөгжил дэвшил, тогтвортой байдалд ноцтой хохирол учруулсан бөгөөд "Нэг улс, хоёр систем" зарчмын улаан шугамд ноцтой заналхийлсэн байна гэж онцолсон байна.

Ши Жиньпин даргын хэлсэн үг дэлхий нийтэд Хятадын төв Засгийн газрын Хонконгийн хөгжил дэвшил, үндэсний бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлоо эрс хамгаалах шийдвэр зоригийг харуулж, эв санаа нэгдэн, онцгой бүсийн захиргааг дэмжин, хүчирхийллийг зогсоох гэсэн Хонконгийн иргэдийн шийдвэр зоригийг улам хурцалсан байна.

Хонконгийн олон салбарынхан, радикал хүчирхийллийн үйлдэл улам хурцдаж, одоо терроризмын өнгө аястай боллоо. Хүчирхийллийн хэрэг гаарч байгаа энэ үед Хонконгийн онцгой бүсийн захиргаа даруй онц байдлын салбар дамнасан ажлын баг бүрдүүлж, захиргааны нөөц ба хүчин чадлыг нэгтгэж, хүчирхийлэл, үймээнийг намжааж, дэг журмыг сэргээх хэрэгтэй. Талууд асуудлыг даруй олж харан, шийдвэрлэхийг хичээж, нийтлэг ойлголтод хүрэхийн төлөө ажиллаж, Хонконгоо хамтдаа хамгаалъя гэж Хонконгийн олон салбарынхан санал нэгтэй үзсэн байна.

 

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл