-хүн бүрийн хүч хөдөлмөр
Өнөөдөр хүсэл мөрөөдлөө өвөрлөсөн хөдөлмөрч, зоригтой Хятадын ард түмэн мандах нартай уралдан ажиллаж, урагш зүтгэсээр байна.
Агуу зүйл энгийн хүмүүсээс эхэлдэг. Тоо томшгүй энгийн иргэд шинэ эрин үеийн жирийн бас агуу Хятадын түүхээр хүмүүсийг урагш алхуулна. Тэдний зарим нь том хотод, зарим нь жижиг хот сууринд ажиллаж байна. Зарим нь хил хязгаарыг сахиж, зарим нь хөдөө орон нутагт амьдардаг. Зарим нь барилгын ажил хийж, амьдралаа өөдөө татах зам эрэлхийлсээр байдаг. Тэд бүгд өөрсдийн орон зай, салбартаа Хятадын мөрөөдлийг биелүүлэхийг хичээж байгаа эгэл жирийн хүмүүс.
Өөртөө итгэлтэй ажилласаар...
Хэнань мужийн Лүөхэ хотын Линь-Инь шяний Даюуань тосгоны намын салбарын орлогч нарийн бичгийн дарга Чэнь Шяорань 10 дугаар сарын 15-ны
өглөөний 05:00 цагт үүр цайхаас өмнө эргүүл хийж, гудамж, сургууль, булан бүрийг орхихгүй хянаж шалгаж байлаа.
- Олон түмний санаа зовж байгаа асуудлуудыг цаг тухайд нь шийдвэрлэхийн тулд чадах бүхнээ хийх нь миний ажил юм гэж Чэнь Шяопань ярив.
“Хэрэв асуудал гарвал Чэнь Шяопаньд хандана. Чэнь Шяопань байхад ямар ч асуудал байхгүй” гэж ярих нь Чэнь Шяопаний халуун сэтгэл тосгоны оршин суугчдын сэтгэл зүрхэнд гүн гүнзгий шингэснийг харуулна.
Даюуань тосгонд байнгын зөрчил маргаан гарна. Чэнь Шяопань 2008 оны эхээр энд иржээ. Тосгоны нөхцөл байдлыг бүрэн ойлгохын тулд богино хугацаанд тосгоны бүх айл өрхөөр орж хүмүүстэй нь уулзсан байна. Тэрээр тосгоны иргэдийг удирдан хамтран ажиллаж, тосгоны олон асуудлыг үр дүнтэйгээр шийдэж, аюулгүй байдлын нөхцөл байдал сайжирчээ.
Чэнь Шяопань тосгонд удаан хугацаанд ажигласны эцэст Даюуань тосгоны олон хүүхдийн аав ээж нь хамт байдаггүй, өсөж торниход нь олон бэрхшээл тулгарч байгааг олж мэджээ. Энэ байдлыг нүдээрээ үзэж сэтгэлээрээ мэдэрсэн тэрээр "Аав ээж нь хамт байдаггүй хүүхдүүдэд зориулсан дулаан гэр орон"-ыг байгуулж, хүүхдүүд аав ээжтэйгээ холбоо барих гүүр болгож видео тоног төхөөрөмж суурилуулжээ.
2021 онд Чэнь Шяопань "Үндэсний Коммунист Намын шилдэг гишүүн" цол хүртсэн. Энгийн нэг албан тушаалд байгаа Чэнь Шяопань илүү урам зоригтой ажиллан, ирээдүйдээ итгэх итгэлээр дүүрэн байлаа.
Цагаан цайны үйлдвэр хөгжиж, иргэдийн амьдрал сайжирсаар...
Хуандү тосгон нь Жэжян мужийн Аньжи шяньд байрладаг бөгөөд цагаан цайны бүс. 2003 оны 04 дүгээр сарын 09-нд тухайн үеийн Жэжян мужийн Намын хорооны нарийн бичгийн дарга байсан Ши Жиньпин Хуандү тосгоны цайны парктай танилцаж байсан юм. Баяжих замын удирдагч Сүн Чанмэй хөршүүдээ бизнес эхлэхэд хөтөлж, Аньжи шяний эмэгтэйчүүдийн цайны мэргэжлийн хоршоог үүсгэн байгуулж, хөдөө орон нутгийн олон гэрийн эзэгтэйг удирдан хөгжил цэцэглэлтийн замд гарч, Хятадын Коммунист Намын ХУIII их хурлын төлөөлөгчөөр сонгогдсон байдаг.
2018 оны 04 дүгээр сард Хуандү тосгоны 20 тариачин, намын гишүүн ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпинд захидал бичиж, цагаан цай ургуулах нөхцөл байдлын талаар мэдээлж, ядуу зүдүү бүс нутгийн хүмүүст ядуурлаас ангижрахад нь туслах 15 сая цайны үр хандивлах санал тавьсан байна. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин энэ талаар чухал заавар өгч "Усыг нь уухдаа худаг ухсан хүнийг нь мартдаггүй, баяжихдаа намын ач ивээлийг мартдаггүй" гэдгийг онцолсон нь сайхан үг юм.
Олон жилийн турш Хуандү тосгоны намын гишүүд давхардсан тоогоор 579 хүнийг зохион байгуулан хамруулж, Хунань мужийн Гүжан шянь, Сычуань мужийн Чинчуань шянь, Гүйжүө мужийн Пү-Ань шянь, Яньхэ шянь, Шюйшань шянь зэрэг газруудад тусламж дэмжлэг үзүүлэх ажлыг гүйцэтгэхээр гурван мужийн таван шяньд нийт 22.4 сая цайны үр хандивлаж, 6217 мү /1га = 15мү/ талбай нутаг дэвсгэрт тариалж, орон нутгийн иргэдийн орлогыг 2000 гаруй юаниар нэмэгдүүлсэн байна.
Хуандү тосгоны намын ерөнхий салбарын нарийн бичгийн дарга Шэнь Авэй ирээдүйдээ итгэл дүүрэн байлаа.
- "Цайны соёл, цайны аж үйлдвэр, цайны технологи"-ийг нэгтгэсэн цайны хөгжлийн замыг эхлүүлж, цайны соёлд өнгө нэмэх, цайны үйлдвэрлэлийг өргөжүүлэх, цайны технологийг сайжруулж, цайг хөдөөгийн сэргэлт, хөгжил цэцэглэлтэд чухал арга, тээвэрлэгч болгох хэрэгтэй. Аньжи нутгийн цагаан цай олон хүнд хүрч, цайны тариаланчдын амьдрал улам бүр сайжирна гэдэгт итгэж байна гэлээ.
Мандах нартай уралдан хөдөлмөрлөсөөр...
Шиньжяны Уйгурын Өөртөө Засах Орны Богд-Оргилын бэлд байрлах барилгын газар 10 дугаар сарын 15-ны өглөө 09:00 цагт хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Хятадын эрчим хүч, шинэ эх сурвалжийн Фүкан компанийн аюулгүй байдлын хяналтын хэлтсийн захирал Юй Шивэй Фүкан ус татах, энерги хадгалах цахилгаан станцын барилгын талбайд очин газар доорх үйлдвэрийн 135 тонн жинтэй вольт өргөхөөс эхлээд ажилчдын дотуур байрны цахилгааны зурвас хүртэлх эрсдэл, нуугдмал аюул ослын талаар тэмдэглэлийн дэвтэртээ нэгд нэггүй тэмдэглэж, аюулгүй байдлын арга хэмжээ авч байлаа.
Фүкан ус татах, энерги хадгалах цахилгаан станц нь Хятадын ус татах, энерги хадгалах салбарт анх ЕРС менежментийн хэв маягийг ашигласан төсөл юм. Мөн энэ нь Шиньжян дахь анхны ус татах энерги хадгалах цахилгаан станцын төсөл билээ. Фүкан ус татах, энерги хадгалах цахилгаан станц нь 2017 онд албан ёсоор барилгын ажлаа эхлүүлсэн бөгөөд суурилагдсан хүчин чадал нь 1.2 сая киловатт. Эхнийх ээлжийг 2024 онд дуусгаж ашиглалтад оруулах юм. Ус татах, энерги хадгалах цахилгаан станцыг супер "цэнэглэгч" хэмээн нэрлэдэг. Энэ нь төсөл дууссаны дараа шинэ эрчим хүчийг шингээх чадварыг улам бүр сайжруулж, ногоон эрчим хүчний цар хүрээний хөгжлийг ахиулж, эрчим хүчний "хос хяналт"-д туслахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Юй Шивэй хэлэхдээ:
- Миний хувьд Шиньжяны анхны ус татах, энерги хадгалах цахилгаан станцтай хамт өсөж буй шинэ эриний бүтээн байгуулагч юм. Нутаг орон ба төслийг бүтээн байгуулахад хувь нэмрээ оруулж байгаадаа туйлын их баярладаг гэв.
Эх орныхоо хойд хилийг сахин хамгаалсаар...
Хармөрөн мужийн Мөхэ хотын Бэйжи суурины Лүөгүхэ тосгоны агаарын температур 10 дугаар сарын 15-ны өглөө -10 хэмийн хүйтэнтэй байлаа. Цаг агаар сэрүүн байсан ч Ши Шяньчян эхнэрийн хамт Хармөрөн мужийн хилээр эргүүл хийж, хилийн аюулгүй байдлыг сахина. Ши Шяньчян Хармөрөн мужийн хилийн шалган нэвтрүүлэх ерөнхий газрын Их Хянган нурууны хилийн менежментийн салбарын Бэйжи хилийн цагдаагийн газрын Лүөгүхэ гэр бүлийн цагдаагийн албанд суугаа цагдаагийн ажилтан. Гүөгүхэ тосгон ердөө 47 өрх, 75 хүн амтай жижигхэн тосгон. 2010 онд Их Хянган нурууны хилийн менежментийн салбар нь тосгонд гэр бүлийн цагдаагийн алба байгуулжээ. Тус алба нь тосгоны оршин суугчдад гэр ахуйн удирдлагын үйлчилгээ үзүүлэх, олон нийтийн дундын маргааныг зохицуулах, аюулгүй байдлыг хамгаалах ажлуудыг хийдэг байна. 2020 оны эхээр Ши Шяньчян, Шэньшинь нар Лүөгүхэ гэр бүлийн цагдаагийн албанд ажилласнаар энд суугаа хоёр дахь хос болов.
10 жилийн өмнө энэ тосгоныхон газар тариалан эрхэлж, чөлөөт цагаараа загасчилдаг ч хоол хүнс, хувцас хунарын хэрэгцээгээ л хангаж чаддаг байжээ. Ши Шяньчян хэлэхдээ:
- Сүүлийн жилүүдэд хилийн иргэдийг баяжуулах, хөдөө орон нутгийг сэргээх зэрэг ард түмэнд тустай хэд хэдэн бодлого явуулж байгаа нь хөдөөгийн хөгжил цэцэглэлтэд зам нээсэн гэв.
Сүүлийн жилүүдэд тосгоны оршин суугчид жижиг онгоцоо их чадалтай хөлөг онгоцоор сольж, хөдөөгийн аялал жуулчлал улам бүр хөгжих болж, Лүөгүхэ тосгоны оршин суугчдын амьдрал өдрөөс өдөрт сайжирч байна. Лүөгүхэ тосгоныг “Үндэсний экологийн тосгон”, “Үндэсний аялал жуулчлалын гол тосгон”, “Үндэсний соёл иргэншлийн зургаа дахь тосгон”-оор шагнажээ.
2022 онд Ши Шяньчян 2021 оны "Хамгийн үзэсгэлэнтэй хөдөөгийн ардын цагдаа", “Бүх Хятадын цагдаагийн газрын ард түмнээ хайрлах үлгэр жишээч”-ээр тодорсон байна. Ши Шяньчян хэлэхдээ:
- Лүөгүхэ нутгийн иргэдийн хамт үзэсгэлэнтэй, аюулгүй хилийг байгуулна гэв.
Залуу насны итгэл зориг оргилсоор...
Жяндүн шинэ дүүрэг нь Хайнань чөлөөт худалдааны боомтын 11 гол цэцэрлэгт хүрээлэнгийн нэг бөгөөд олон тооны бизнес эрхлэгчдийг татан суурьшуулжээ. Энэ жил 29 настай Гүө Зычуань 2020 онд Жяндүн шинэ дүүргийн Удирдлагын товчоонд ажилд орж, албан тушаал дээрээ ирмэгц цар тахлын халдварын дэгдэлттэй нүүр тулжээ. Анх 09 дүгээр сард нээхээр төлөвлөж байсан Хайкөү дахь Халүө сургуулийн төслийн барилгын ажил зогсонги байдалд орж, 300 гаруй хүүхэд сургуулийн байргүй болох эрсдэлтэй болсон байлаа. Хайкөү дахь Халүө сургуулийг товлосон цагт нь ашиглалтад оруулахын тулд тэрээр барилгын нэгжтэй хамтран барилгын ажлын төлөвлөгөөг сайжруулж, ажилтан, машин техникийн хангамжийн хуваарилалтын төлөвлөгөөг нарийн хийжээ.
- Би хэдхэн сарын дотор их жин хассан. Гэхдээ төслийн бүтээн байгуулалтын явц баталгаатай болсон. Бүх хичээл зүтгэл маань үр дүнтэй болсон хэмээн Гүө Зычуань инээмсэглэн ярив.
Чөлөөт худалдааны боомтыг барих ажлыг эрчимжүүлснээр оффисынхоо ойролцоо гэрээ нүүлгэж, тус хэсгийн хоолой, модыг нүүлгэх, цахилгааны шонг зөөх, тээврийн асуудлыг шийдэх зэрэг олон төсөлд тус нэмрээ оруулсан. Гүө Зычуань мотоцикл унан оффис төслийн барилгын хооронд өдөр бүр явсаар жил хагасын дотор 3 мотоцикл элээжээ.
- Намын залуу гишүүний хувьд шинэчлэлд зоригтой хандаж, хичээн ажиллаж, төсөл бүтээн байгуулалтын ажилд бүхий л хичээл зүтгэлээ гаргаж, Хайнань чөлөөт худалдааны боомтын бүтээн байгуулалтын тэргүүн эгнээнд залуу хүний үүрэг, үйл хэргийг харуулах болно.
