Хятад улсын дарга Ши Жиньпин 12-р сарын 19-ний өдөр “Арабын урлагийн V фестиваль”-д баяр хүргэжээ.
Ши Жиньпин хэлэхдээ "Хятад улс болон Арабын орнууд өнө удаан жилийн найрсаг харилцаатай. Эртний торгоны замаас авхуулаад “Бүс ба зам”-ыг хамтдаа бүтээн байгуулах явцад Хятад болон Арабын орнууд хамтдаа хүмүүнлэг, соёлын солилцооны баялаг амжилт тогтоож ирсэн юм. Хятад, Арабын орнууд эл фестивалиар гараа болгон дээд хэмжээний анхдугаар уулзалтын үр дүнг тууштай хэрэгжүүлж, торгоны замын үзэл баримтлалыг дэлхий нийтэд түгээж, уламжлалт найрамдалт харилцаагаа бэхжүүлэн, хүмүүнлэгийн солилцоогоо улам нягтруулж, Хятад-Арабын стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлж, шинэ цаг эриний Хятад-Арабын хувь заяаны нэгдмэл цогц байгуулахаар хамтдаа хичээн зүтгэхийг хүсэж байна" гэжээ.
