solongonews
Элчин сайд Ли Хүй Хятад, Оросын харилцааны тухай сурвалжлага өглөө
2019-05-31 20:46
БНХАУ-аас ОХУ-д суугаа элчин сайд Ли Хүй Хятад, Оросын харилцааны тухай сурвалжлага өгөв.

        БНХАУ-аас ОХУ-д суугаа элчин сайд Ли Хүй 05-р сарын 30-нд Хятад, Орос хоёр орны хэвлэлийнхэнд нэгдсэн сурвалжлага өгч, Ши Жиньпин даргын ОХУ-д хийх айлчлал, Хятад, Оросын харилцаа, хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагаа, "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалт, Хятад, Орос дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой зэрэг асуудлаар сэтгүүлчийн асуултад хариуллаа.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний урилгаар Хятад улсын дарга Ши Жиньпин 06-р сарын 5-наас 7-нд ОХУ-д төрийн айлчлал хийж, Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцоно. Элчин сайд Ли Хүй:

- Сүүлийн жилүүдэд Хятад, Оросын удирдагчид байнгын харилцаатай байж, Хятад, Оросын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаа улам гүнзгийрч, ажил хэрэгч хамтын ажиллагаа тогтворжин, хүмүүнлэгийн харилцаа улам нягтарч, хамтын ажиллагааны үр дүн хоёр орон, хоёр орны ард иргэдэд илүү их үр өгөөж хүртээж байна гэж хэлсэн байна. Тэрээр:

- "Бүс ба зам" санаачилгыг дурдсанаас хойш зургаан жилийн хугацаанд Хятад болон зам дагуух орнуудын хамтын ажиллагаа улам өргөжин сайжирч, Хятад, Орос хоёр орны эдийн засгийн хөгжлийг түргэсгэсэн юм. Сүүлийн жилүүдэд хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны цар хүрээ, чанарын хувьд олон шинэ амжилт гаргасаар ирсэн. Улмаар дотоод хөдөлгөгч хүч тасралтгүй нэмэгдсээр ирлээ. 2018 онд Хятад, Оросын хоёр талын худалдааны хэмжээ 100 гаруй тэрбум ам.долларт хүрснээр түүхэн шинэ рекорд тогтоосон. Хоёр тал эрчим хүчний хамтын ажиллагаа, дэд бүтцийн бүтээн байгуулалт, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдаа, аялал жуулчлал, орон нутгийн хамтын ажиллагаа зэрэг салбарт ихээхэн амжилт гаргасан байна.

Сүүлийн жилүүдэд Хятад, Орос хоёр орон Японы түрэмгийллийн эсрэг дайн, Фашизмын эсрэг дэлхийн дайны ялалтын 70 жилийн ой, Оросын аугаа их эх орны дайны ялалтын 70 жилийн ой зэрэг чухал тэмдэглэлт үйл ажиллагаа зохион байгуулсан. Хоёр орны төрийн тэргүүн жилийн турш харилцан айлчлал хийдэг зуршлаа хадгалсаар ирсэн. Мөн том үйл явдлууд зохион байгуулахад бие биенээ дэмжих уламжлал тогтсон нь их гүрэн хоорондын эерэг харилцааг сайжруулах төдийгүй олон улсын шинэ харилцааг бий болгоход гүнзгий ач холбогдолтой болсон гэж Ли Хүй ярьсан юм.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Хятадын ГХЯ-ны албан ёсны сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл