Өнөөдөр буюу 2022 оны 01-р сарын 05-ны өдөр Хятадын дарга Ши Жиньпин Киргиз Улсын ерөнхийлөгч Садыр Жапаровтой хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан баярын цахилгаан илгээв.
Ши Жиньпин тэмдэглэхдээ "30 жилийн өмнө дипломат харилцаа тогтоосноос хойш Хятад Киргиз хоёр орон харилцан хүндэтгэж, эрх тэгш, харилцан ашигтай, хамтаар хожих зарчмыг баримталж, хоёр орны харилцааг үсрэнгүй хөгжүүлэхийг ахиулсаар ирсэн. Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны шинэ амжилтад хүрч, олон улсын хамтын нийгэмлэгт шинэ хэлбэрийн олон улсын харилцаа тогтоох үлгэр жишээ болсон юм. Хятад, Киргизийн харилцааны хөгжил нь хоёр орон, хоёр орны ард түмэнд ашигтай төдийгүй Төв Азийн энх тайван, тогтвортой байдлыг ахиулахад хувь нэмэр оруулсан байна.
Би Хятад, Киргизийн харилцааны хөгжлийг дээд хэмжээнд чухалчилж, Ерөнхийлөгч Жапаровтой ойр дотно харилцаатай байхыг хүсэж байна. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг шинэ эхлэл болгон авч, стратегийн харилцаагаа ахиулах болно. Хоёр орны харилцан итгэлцлийг бий болгож, "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалтын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Хятад Киргизийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргахыг ахиулна" гэж онцолсон байна.
Жапаров тэмдэглэхдээ "Дипломат харилцаа тогтоосон 30 жилийн хугацаанд Киргиз, Хятад хоёр орон иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг амжилттай байгуулж, хоёр орны олон салбарын хамтын ажиллагаа дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн амжилтад хүрч чадсан байна. Хятадын засгийн газар Киргиз Улсын коронавирусний цар тахлын эсрэг үр дүнтэй хариу арга хэмжээ авахад чухал дэмжлэг үзүүлсээр ирсэн байна. Миний бие Ши Жиньпин дарга Киргиз, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны хөгжилд биечлэн санаа тавьж байгаад талархал илэрхийлж, хоёр орны харилцааг цаашид гүнзгийрүүлэхийн төлөө Хятад улстай хамтран ажиллаж, хоёр талын хамтын ажиллагааг нягтруулж, өргөжүүлэхийн төлөө бүхий л хүчин чармайлт гаргахад бэлэн байна" хэмээн илэрхийллээ.
