Хятад улсын дарга Ши Жиньпин 24-ний өдөр Хэбэй мужийн Чэндэ хотод ажиллав. Тэрээр Чэндэ хотын Би Шү Шань Жуан буюу Чин гүрний хааны Сэрүүн зуслан, Пү Нин Сы буюу Хотлыг энхжүүлэгч сүм, Чэндэгийн музей, Шуанлуань дүүргийн Дагүйкөү тосгон, Гаошинь дүүргийн Биньхэ хорооллын өндөр настны асрамжийн үйлчилгээний төв зэрэг газарт ажиллан, соёлын өвийг өвлөн хамгаалж байгаа байдал болон шашин шүтлэгийн ажил, үндэстнүүдийн эв нэгдэл, хөдөө орон нутгийг хөгжүүлэх, өндөр настнуудын асрамжийн үйлчилгээ зэргийн ажил байдалтай танилцжээ.

1703 онд байгуулсан Сэрүүн зуслан нь дэлхийд хадгалагдаж буй хамгийн том хааны цэцэрлэгт хүрээлэн бөгөөд Чин гүрний хоёр дахь улс төрийн төв нь байжээ. Түүний ард нь Хятадын умард нутгийн хамгийн том буддын шашны сүм Пү Нин Сы буюу Хотлыг энхжүүлэгч сүм байдаг.
24-ний үдээс хойш Ши Жиньпин Дагүйкөү тосгонд хүрч, хөдөө тосгоныг хөгжүүлж байгаа байдалтай танилцлаа. Тус тосгон аялал жуулчлал, орчин үеийн хотын хөдөө аж ахуйг хөгжүүлснээр 2020 онд иргэдийн орлого нь 1 сая 650 мянган юань, хүн нэг бүрийн дундаж орлого нь 17 мянган юаньд хүрлээ.
24-нд тэрээр мөн Гаошинь дүүргийн өндөр настайчуудын асрамжийн төвд ажиллажээ. Тус төвийг албан ёсоор ажиллуулсан хоёр жилийн турш засгийн газар, аж ахуйн нэгж, нийгэм нийтийг оролцуулсан хорооллын өндөр настайчуудыг ар гэрт нь асрах хэлбэрийг амжилттай ашиглаж байгаа юм.






