solongonews
Ши Жиньпин Тонглун Сисулиттэй утсаар ярив
2021-01-22 09:01
Ши Жиньпин Тонглун Сисулиттэй утсаар ярьжээ.

Лаосын Ардын Хувьсгалт Намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Тонглун Сисулитийн урилгаар ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин 01-р сарын 21-нд түүнтэй утсаар ярьжээ.

Ши Жиньпин юуны өмнө ХКН, засгийн газар болон ард түмний нэрийн өмнөөс Тонглун Сисулит Лаосын АХН-ын Төв хорооны ерөнхий нарын бичгийн даргаар сонгогдсонд баяр хүргэв. Тэрээр Лаосын АХН-ын 11-р бүгд хурал амжилттай хуралдаж, нам болон улс орноо засах иж бүрэн шинэ үзэл санаа, арга хэмжээг дурдан гаргасан нь Лаосын социалист үйлсийг тасралтгүй урагшлуулахад том чухал ач холбогдолтой юм. Нөхөр Тонглун Сисулит танаар ахлуулсан намын төв хорооны удирдлага дор Лаос улс даяараа эв санаагаа нэгтгэн, 11-р бүгд хурлаар товлосон зорилтоо биелүүлж чадна гэдэгт итгэж байна гэжээ.

Ши Жиньпин цааш нь тэмдэглэхдээ, Хятад, Лаос нь уул усаараа залгалдсан найрсаг хөрш бөгөөд бүгд коммунист намаар удирдуулсан социалист улс орон юм. Өдгөө хоёр орны харилцаа түүхэн хөгжлийн хамгийн сайн цаг үедээ байгаа бол зуун жилд тохиож байгаагүй дэлхий ертөнцийн том өөрчлөлт болон цар тахал давхацсан онцгой нөхцөлд Лаосын талтай хамтран зүтгэж, өндөр дээд зиндааны хэлхээ холбоог нягтруулж, стратегийн зөвшилцлөө нэмэгдүүлэн, нам болон улс орны засаглалын талаар харилцан туршлага судлахад Хятадын тал бэлэн байна. Хоёр тал Хятад-Лаосын эдийн засгийн коридор болон Хятад-Лаосын төмөр зам зэрэг том чухал төслийн бүтээн байгуулалтыг тогтвортой ахиулж, “Бүс ба зам”-ыг хамтран байгуулах талаар улам олон ахиц амжилт тогтоох ёстой. Түүнчлэн соёл, залуучууд, аялал жуулчлал зэрэг салбарын солилцоо, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Хятад-Лаосын хувь заяаны хамтын цогц дахь хүмүүнлэгийн агуулгыг улам баяжуулах хэрэгтэй. Цар тахлын эсрэг Лаосын хүчин чармайлтыг Хятадын тал үргэлжлэн дэмжиж ажиллах бөгөөд "КОВИД-19"-ийн нэг бүлэг вакцинаар туслахаар төлөвлөж байна. Олон улсын болон бүс нутгийн үйл хэргээр Лаосын талтай зохицуулалтаа нэмэгдүүлж, хамтын хөгжлийг биелүүлэхийг хүсэж байна гэжээ.

Тонглун Сисулит хэлэхдээ, Лаосын АХН-ын 11-р бүгд хурал амжилттай өндөрлөөд удаагүй байхад урилга хүлээн утсаар ярьж байгаа ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин танд маш их баярлалаа. Энэ нь та Хятад-Лаосын харилцааг дээд хэмжээн чухалчилж байгаа ба хоёр нам, хоёр орон, хоёр ард түмний гүн зузаан найрамдлыг харуулж байна. Урт хугацааны турш, тэр тусмаа цар тахлын эсрэг тэмцлийн явцад Лаосын талд харамгүй тусалж ирсэн Хятад улсад гүнээ талархал дэвшүүлж байна. Лаос-Хятадын хувь заяаны хамтын цогцыг байгуулах төлөвлөгөөг бодит ажил болгон идэвхтэй хэрэгжүүлж, “Бүс ба зам”-ыг хамтаар байгуулах зэрэг талаар хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэн, олон салбарын найрсаг харилцааг урагшлуулахад Лаосын тал бэлэн байна гэжээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл