solongonews
Ши Жиньпин БНХАУ-ын Үндэсний түүхийн нийгэмлэг байгуулагдсаны 30 жилийн ойд баярын захидал илгээв
2022-12-08 22:13
Ши Жиньпин БНХАУ-ын Үндэсний түүхийн нийгэмлэг байгуулагдсаны 30 жилийн ойд баярын захидал илгээв.

БНХАУ-ын Үндэсний түүхийн нийгэмлэг байгуулагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв комиссын дарга Ши Жиньпин нийгэмлэгийн бүх нөхдөд болон улс орон даяар үндэсний түүх судлаачдад баяр хүргэх захидал илгээв.

Ши Жиньпин баярын захидалдаа, Үндэсний түүхийн нийгэмлэг 30 жилийн өмнө байгуулагдсанаасаа хойш Шинэ Хятадын түүхийн судалгаа, нийтлэл, боловсролыг түгээн дэлгэрүүлэхэд эерэг хувь нэмэр оруулжээ.

Үндэсний түүхийн нийгэмлэг нь ХКН-ын ХХ их хурлын үзэл санааг сайтар судалж, хэрэгжүүлж, улс төрийн зөв чиглэлийг баримталж, түүхэн материализмыг баримталж, Марксизмын хятад маягийн цаг эриний хамгийн сүүлийн үеийн ололт амжилтыг хөтөч болгон авч, цаашид улс орон даяар үндэсний түүх судлаачдыг өргөн цар хүрээтэй нэгтгэж, Үндэсний түүхийн гол сэдэв, гол мөн чанарыг баттай ойлгож, судалгааны түвшинг тасралтгүй сайжруулах, суртал ухуулгын арга барилыг шинэчлэх, боловсрол, удирдамжийг бэхжүүлэх, хүмүүсийг түүхэн өөртөө итгэх итгэлийг бэхжүүлэх, түүхэн санаачилгыг өргөжүүлэх, эв нэгдэл, тэмцлийн хүчийг илүү сайн бэхжүүлэх, орчин үеийн социалист орныг цогцлоох, Хятад үндэстний их сэргэн мандалтыг цогцлоон дэмжихэд шинэ хувь нэмэр оруулахад нь дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж байна.

12-р сарын 08-ны өдөр Шинэ Хятадын түүхийн судалгааны хөгжлийг дэмжих, БНХАУ-ын Үндэсний түүхийн нийгэмлэг байгуулагдсаны 30 жилийн ойг тэмдэглэх зорилгоор Бээжин хотноо чуулга уулзалт зохион байгууллаа. ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төвийн суртал ухуулгын газрын дарга Ли Шүлэйгээс Ши Жиньпин даргын баяр хүргэсэн захидлыг уншиж, хурал дээр үг хэлэв.

БНХАУ-ын Үндэсний түүхийн нийгэмлэг нь 1992 оны 12-р сард байгуулагдсан, үндэсний эрдэм шинжилгээний нийгмийн байгууллага юм. Нийгэмлэгийн зорилго нь үндэсний түүхийг судлахад оролцож буй мэргэжилтэн, эрдэмтэн, сонирхогчдыг нэгтгэн үндэсний түүхийн судалгаа, нийтлэл, боловсролыг хамтдаа түгээн дэлгэрүүлэхэд оршино.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл