solongonews
Шинэ хөгжлийн үзэл баримтлалаар шинэ байдлыг бий болгохыг шаардав
2020-11-15 20:03
Шинэ хөгжлийн үзэл баримтлалаар шинэ байдлыг бий болгохыг шаардав

11-р сарын 11-ээс 13-ны өдрүүдэд Ши Жиньпин Наньтүн, Янжөү зэрэг газар ажиллаж, Хөх мөрөн, их татмал голын шугам, усны нөөц ашиглалт, соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах байгууллага нэгжтэй гүнзгий танилцаж, ХКН-ын 19 дэх сонгуулийн бүгд хурлын зориг санааг тууштай хэрэгжүүлэх, халдвараас урьдчилан сэргийлэх, хяналтдаа авах ажлыг байнгын байдалд байлгах, нийгэм эдийн засгийн хөгжлийн ажил зэрэгтэй танилцав. Ши Жиньпин онцлохдоо, шинэ хөгжлийн шатан дахь шинэ үүрэг шинэ шаардлагыг бүх талаар дагаж мөрдөн, шинэ хөгжлийн үзэл баримтлалыг тууштай баримтлан, шинэ хөгжлийн байдлыг бий болгож, ажлаа тогтвортой урагшлуулан, улс орны хэмжээнд шинэ хөгжлийн байдлыг бий болгохын тулд үлгэр жишээ үзүүлж, социализмын орчин үежилтийн тэргүүний эгнээнд явахыг найдаж байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ цаашид өмнөдийн усыг умардад татах зүүн шугамын төслийн бүтээн байгуулалтыг урагшлуулан, төлөвлөлөө, бүтээн байгуулалтын төслийг илүү сайжруулан, уг төсөл нь усны нөөцийг сайтар хуваарилах, иргэдийн уух унд усны аюулгүй байдлыг баталгаажуулах, гол мөрний экологийн орчныг сэргээхийг онцолж байна гэжээ. Тэрээр цааш нь хэлэхдээ, өмнөдийн усыг умардад татах зүүн шугамын төсөл ихээхэн амжилт гаргасан нь хэдэн зуун мянгаар тоологдох бүтээн байгуулагчдын шаргуу хүч хөдөлмөр, шилжүүлэн суулгасан 400 мянган иргэний асар их хүчин чармайлтаас салж чадахгүй юм. Усны нөөцийн томоохон төрөөрөмж, музейг ашиглан усны тухай боловсрол хүртээж, иргэдэд ялангуяа хүүхэд залуучуудад усны нөөцийг хэмнэх, усны экологийг хамгаалах үзэл ухамсар суулган, үйлдвэрлэл амьдралын хэв маягаа ногоон хэлбэрт шилжүүлэхийг найдаж байна гэжээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : ОЛОН УЛСЫН РАДИО
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл