solongonews
Хөдөө нутгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхийг онцлов
2019-07-13 20:55
Хөдөө нутгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхийг онцоллоо.

   Жянсу мужийн Янжөү хотод 07-р сарын 12-нд Бүх Хятадын хөдөө нутгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлэх хурал болов. Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ху Чуньхуа хуралд оролцох үеэр:

- "Хөдөө аж ахуй, хөдөө нутаг, тариачин"-ы ажлын тухай ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний дурдсан чухал үзэл баримтлалыг тууштай хэрэгжүүлж, Намын төв хороо, Төрийн зөвлөлийн зохицуулалтын дагуу хөдөө орон нутгийн хөдөө аж ахуй, аж үйлдвэр, үйлчилгээний ажил төрлийг нэгтгэн хөгжүүлж, хөдөө нутгийн үйлдвэрлэлийн системийг буй болгож, хөдөө орон нутгийг бүх талаар хөгжүүлэх эд матералын үндэс суурийг баталгаажуулна.  Хөдөө нутгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь хөдөө орон нутгийн хөгжлийн үндэс суурь юм. Хөдөө аж ахуйг баталгаажуулсан үндсэнд хөдөө аж ахуй хөдөө тосгоны баялагт түшиглэн аж үйлдвэр, үйлчилгээний ажил төрлийг өргөнөөр хөгжүүлж, хөдөө аж ахуйн гинжин хэлхээний нэмүү ашиг орлого ба ажил хөдөлмөр эрхлэх, ажлын байраар хангах үр шимийг тариачдад эдлүүлнэ. Хөдөө нутгийн үйлдвэрлэлийн чанартай хөгжлийг дэмжиж, бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэхийг чухал эгнээнд тавьж, хөдөө нутгийн үйлдвэрлэлийн ажил эрхлэлтийн системийг тал бүрээр сайжруулж, бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлын хяналт удирдлага ба хорио цээр шалгалтын системийг төгөлдөржүүлнэ. Тариачдын гол үүргийг бүрэн гүйцэтгэж, хөдөө орон нутагт буцсан тариачид, хөдөө нутагт ажиллаж буй доод шатны хүмүүс, худалдаа үйлдвэрийн хөрөнгийг хөдөө тосгоны үйлдвэрлэлийн хөгжилд идэвхтэй оролцуулан, шянь нутгуудын хөгжлийн ерөнхий хөтөлбөрийн дагуу баталгаажуулалтаа эрчимжүүлж, хөдөө орон нутгийн хөгжлийг тасралтгүй шинэ үр бүтэмжид хүргэнэ гэж онцоллоо.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл