БНХАУ-ын дарга Ши Жиньпин 11-ээс 13-нд Өмнөд Азийн 2 оронд хийсэн айлчлалаа амжилттай өндөрлүүллээ. Шинэ Хятад улс байгуулагдсаны 70 жилийн ойн арга хэмжээний дараах анхны айлчлалын хувьд Ши Жиньпин Ченнайд болсон Хятад Энэтхэгийн удирдагчдын албан ёсны бус II уулзалтад оролцож, Балбад төрийн айлчлал хийжээ.
Энэтхэг, Балба нь Хятадын Өмнөд Ази дахь 2 чухал хөрш орон бөгөөд ирэх жил Хятад Энэтхэгийн дипломат харилцаа тогтоосон 70 жилийн ой, Хятад Балбын дипломат харилцаа тогтоосон 65 жилийн ой тохионо. Ши Жиньпин тус 2 оронд амжилттай айлчилсан нь харилцан итгэлцлийг гүнзгийрүүлсэн төдийгүй орнуудын харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлсэн байна.
Энэтхэгт айлчлах үеэр Хятад Энэтхэгийн удирдагч санал бодлоо гүнзгий солилцож, санал зөрөлдөөнөө нухацтай шийдвэрлэн, стратегийн итгэлцлийг бэхжүүлж, хамтаар урагшлахаар тохиролцоонд хүрлээ. Хятад Энэтхэг хоёр орон дэлхийд хүн ам нь 1 тэрбумыг давсан хөгжиж буй том орон бөгөөд шинээр хөгжиж буй эдийн засгийн чухал төлөөлөл юм. Худалдааны ивээх үзэл толгой өндийж буй байдалд "Бүс нутгийн иж бүрэн эдийн засгийн түншлэлийн харилцааны хэлэлцээр"-ээр даруй тохиролцоонд хүрэхийг хоёр тал онцолсон нь эдийн засгийн глобалчлалд шинэ хүчин сэлбэх юм.
Дарга Ши Жиньпин Балбад айлчилснаар хоёр орны харилцааны хөгжлийн шинэ эрин үеийг нээсэн байна. 23 жилийн дараа БНХАУ-ын дарга Балбад дахин айлчилж буй нь хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагаанд шинэ хүчин сэлбэж, хоёр орны харилцааны хэтийн төлөвийг төлөвлөжээ.
Ши Жиньпиний энэ айлчлал Хятад болон Өмнөд Азийн орнууд "Бүс ба зам"-ын байгуулалтыг хамтдаа ахиулахад ашигтай байж, бүс нутаг дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд чухал ач холбогдолтой юм.
