Хятадын Төрийн Зөвлөлийн Хэвлэл мэдээллийн алба "Хүн төрөлхтний ядуурлыг бууруулах талаарх Хятадын практик үйл ажиллагаа" цагаан ном 04-р сарын 06-нд нийтлэв. Цагаан номд Хятад улс хүйсний эрх тэгш байдлыг хангах бодлогыг тууштай хэрэгжүүлэн, эмэгтэйчүүдийг ядуурлаас ангижруулах гол бүлэгт багтаан ажиллаж, ядуурлаас ангижирсан 100 сая шахуу иргэний хагас хувь нь эмэгтэйчүүд юм хэмээн тэмдэглэжээ.
Хятад улс "Хятадын эмэгтэйчүүдийг хөгжүүлэх хөтөлбөр /2011-2020/"-ийг хэрэгжүүлж, эмэгтэйчүүдийн ядуурлыг бууруулах, ядуу эмэгтэйчүүдийн тоог бууруулахад нэн тэргүүнд анхаарч ажиллав. Ядуурлыг бууруулах бодлого, санхүүжилт, арга хэмжээг ядуу эмэгтэйчүүдэд илүү зарцуулж, тэдэнд туслан хамгийн бэрхшээлтэй, санаа зовж буй асуудлыг шийдэж өгсөн. Нийт 10 сая 210 мянган эмэгтэйчүүдэд ур чадвар эзэмшүүлэх сургалтад хамруулж, 5 сая эмэгтэй гар урлал, тариалалт, цахим худалдаа зэргээр орлогоо нэмэгдүүлэхэд нь туслав. Нийт 450 тэрбум гаруй юуанийн баталгаат зээлийг 8.7 сая эмэгтэйд олгосноор бизнес эрхлэн амьдралаа өөд нь татлаа хэмээн уг цагаан номд дурдав.
Цагаан номд Хятадын Коммунист Нам ард түмэнтэй нягтарч, ядууралтай тэмцэхэд удирдан дагуулсан 100 жилийг цогцоор нь эргэн санасан байна. Ялангуяа Хятадын Коммунист Намын 18-р их хурлаас хойш Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин өөрийн биеэр удирдаж, биечлэн байрлуулж, биечлэн хянаж, бүх нам, бүх улс, бүх нийгмийн хүч чадлыг нэгтгэн ядуурлын эсрэг агуу их дайнд ялалт байгуулсан агуу их түүхэн замнал, Хятад улсын ядуурлыг бууруулахад олсон ололт амжилт, дэлхийн хэмжээнд оруулсан хувь нэмрийг бүх талаар харуулсан байна.
Цагаан номд тэмдэглэхдээ, ядуурлыг бууруулах тэмцэл нь Хятадын хөдөө нутгийг бүх талаар өөрчилж, Хятадын хөдөө орон нутагт хийсэн бас нэгэн том хувьсгал бөгөөд энэ нь ядууралд нэрвэгдсэн бүс нутгийн хоцрогдлыг гүнзгий өөрчилж, ерөнхий байдлын хөгжлийг хүчтэй түлхэц болж, Хятадын хөдөө тосгоны хөгжил, чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулах, орчин үеийн социалист улс орныг цогцоор нь байгуулах, хоёр зуун жилийн тэмцлийн зорилтыг биелүүлэхэд бат бэх суурийг тавьсан юм гэжээ.
Цагаан номд тэмдэглэхдээ, дэлхийн нийт хүн амын бараг тавны нэгийг эзэлдэг Хятад улс туйлын ядуурлыг бүрэн арилгаж, “НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийн төлөвлөсөн ядуурлыг бууруулах зорилтыг хугацаанаас 10 жилийн өмнө биелүүлсэн байна, энэ нь Хятадын үндэстний төдийгүй хүн төрөлхтний хөгжлийн түүхэн дэх чухал үйл явдал болох бөгөөд ядуурлыг бууруулах түүх, тэр байтугай хүн төрөлхтний хөгжлийн түүхэн дэх томоохон үйл явдлууд болж, дэлхийн ядуурлыг бууруулах, хүн төрөлхтний хөгжилд чухал хувь нэмэр оруулсан юм гэжээ.
