ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин саяхан Ясан бичгийг илрүүлэн судалсны 120 жилийн ойд баярын захидал илгээсэн байна. Тэрээр ясан дээрх бичээс зэрэг уламжлалт соёлыг урт хугацааны турш судалсаар ирсэн мэргэжилтнүүдэд халуун баяр хүргэлээ.
Ши Жиньпин дарга баярын захидалдаа: Хэнань мужийн Ань-Ян хотын тууриас олдсон ясан дээрх бичээс бол Хятадын төдийгүй дэлхийн соёл иргэншилд маш чухал ач холбогдолтой. Шинэ нөхцөл байдалд ясан дээрх бичээс зэрэг эртний бичгийг судлан шинжлэх судлаач, тэдний залгамжлагчид байх ёстой. Өргөн олон мэргэжилтнүүд ахмад үеийнхний ясан дээрх бичээсийг гүнзгий судлах гэсэн үзэл баримтлалыг залгамжилж, соёлын солилцоог дэмжин, Хятадын соёл иргэншлийн болон хүн төрөлхтний нийгмийн хөгжил дэвшилд илүү их хувь нэмэр оруулахыг хүсэж байна гэж тэмдэглэжээ.
АИХ-ын ордонд Ясан бичгийг илрүүлэн судалсны 120 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 11 дүгээр сарын 01-ний өдөр болж, Ши Жиньпин даргын илгээсэн баярын захидлыг уншиж танилцуулсан юм.
Ясан бичгийг илрүүлэн судалсны 120 жилийн ойд баярын захидал илгээв
2019-11-02 20:53
Ясан бичгийг илрүүлэн судалсны 120 жилийн ойд баярын захидал илгээсэн байна.
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх
