11-р сарын 17-ний өдрийн мэдээ: Улс орноо хуулийн дагуу цогцоор нь засаглах асуудал эрхэлсэн Төв хорооны комиссын ажлын албаны редакторлосог «Ши Жиньпиний эрх зүйт ёсны үзэл баримтлалын талаарх боловсон хүчний гарын авлага» (цаашид «Гарын авлага» гэх) номыг саяхан Ардын хэвлэлийн газар болон Хуулийн хэвлэлийн газар хамтран хэвлүүлж, улс орон даяар тарааж эхэллээ.
Уг «Гарын авлага» нь оршил болон үндсэн 12 бүлгээс бүрдсэн бөгөөд Ши Жиньпиний эрх зүйт ёсны үзэл баримтлалын «Арван хоёр зарчим»-ын гол агуулгыг үндсэн чиг шугамаа болгон боловсруулжээ. Тус бүтээлд намын гишүүд, боловсон хүчний Ши Жиньпиний эрх зүйт ёсны үзэл баримтлалыг судалж хэрэгжүүлэх, энх тайван, амар амгалан Хятад орны бүтээн байгуулалтыг ахиулах явцад анхаарал хандуулж буй тулгамдсан болон хүндрэлтэй асуудлуудыг тоймлон авч үзсэн байна. Мөн шинэ эрин үеийн хууль тогтоомж, хууль сахиулах ажиллагаа, шүүх эрх мэдэл, хууль дээдлэн сахих, гадаад харилцаан дахь эрх зүйн засаглал зэрэг салбарт гарсан чухал ахиц дэвшил, томоохон ололт амжилтыг нэгтгэн дүгнэж, Ши Жиньпиний эрх зүйт ёсны үзэл баримтлалын түүхэн ач холбогдол, үндсэн агуулга, үзэл санааны мөн чанар болон практикт хэрэгжүүлэх шаардлагыг тайлбарласан байна.
«Гарын авлага» хэвлэгдэн гарсан нь намын нийт гишүүд, боловсон хүчний Ши Жиньпиний эрх зүйт ёсны үзэл баримтлалыг гүнзгийрүүлэн суралцахад дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ энэхүү чухал үзэл баримтлалаар оюун санаагаа зэвсэглэж, практик үйл ажиллагаагаа удирдан чиглүүлэн, ажлаа урагшлуулахад чухал ач холбогдолтой юм. Ингэснээр Хятадын онцлогтой социалист эрх зүйн тогтолцоог улам боловсронгуй болгож, социалист эрх зүйт төрийн бүтээн байгуулалтыг илүү өндөр түвшинд хүргэхэд хувь нэмэр оруулах юм.
“Ши Жиньпиний эрх зүйт ёсны үзэл баримтлалын талаарх боловсон хүчний гарын авлага” ном хэвлэгдэв
2026-11-18 16:55
Редактор : Д.МӨЧИР
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх
