solongonews
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Тунисын ерөнхийлөгч Кайс Сайедтэй уулзав
2022-12-10 12:22
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Тунисын ерөнхийлөгч Кайс Сайедтэй уулзав.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Эр-Риядад тухайн нутгийн цагаар 12-р сарын 09-ний өдөр Тунисын ерөнхийлөгч Кайс Сайедтэй уулзжээ. 

Ши Жиньпин онцлохдоо "Сүүлийн жилүүдэд хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагаа өргөжин тэлсээр байна. Хятад улс Тунисын цар тахлын нөлөөллийг бууруулахад дэмжлэг үзүүлэх үүднээс тус улсад эрүүл мэнд, спорт, хүний нөөцийн сургалтын төслийг хэрэгжүүлсэн юм. Хятад улс үргэлжлэн Тунистай эрүүл мэнд, дэд бүтцийн бүтээн байгуулалт, өндөр  технологийн салбарын хамтын ажиллагааг тасралтгүй гүнзгийрүүлэн, хүний нөөц, орон нутгийн болон иргэдийн солилцоог өргөтгөж, Хятадын чадварлаг аж ахуйн нэгжүүд Тунист хөрөнгө оруулалт хийхийг дэмжиж байгаа бөгөөд Тунис улс Хятадын зах зээлд онцлог бүтээгдэхүүнээ гаргахыг урьж байна" гэжээ. 

Мөн "Хятад улс Тунисын талыг өөрийн үндэсний нөхцөлд тохирсон хөгжлийн замаар явахыг тууштай дэмжиж, Тунисын дотоод хэрэгт гаднын хүчний оролцоог эсэргүүцэж, Тунисын тал үндэсний тогтвортой байдал, хөгжлийг хадгалах мэргэн ухаан, чадвартай гэж үзэж байна. Тунисын тал Хятад, Арабын орнуудын хамтын ажиллагаанд ихээхэн ач холбогдол өгч, Хятад, Африкийн хамтын ажиллагааг идэвхтэй дэмжиж байгааг Хятадын тал өндрөөр үнэлж байна. Мөн Тунисын улстай найрсаг, хамтын ажиллагааны харилцааг бэхжүүлж, гүнзгийрүүлэх, Хятад-Араб, Хятад-Африкийн хамтын ажиллагааны илүү их хөгжлийг ахиулахад Тунисын талтай хамтран ажиллахад бэлэн байна" гэжээ.

Кайс Сайед хэлэхдээ "ХКН-ын ХХ их хурал амжилттай хуралдсанд чин сэтгэлээсээ баяр хүргэж байна. Би Ши Жиньпин даргын ярьсантай санал нэгтэй байна. Өнөөгийн олон улсын нөхцөл байдалд аль ч улс орон бие даан хөгжих боломжгүй учраас улс орнууд бие биеэ хүндэтгэж, нягт хамтын ажиллагаагаар өнөөгийн тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Бид Хятад улстай олон салбар дахь хамтын ажиллагаагаа өргүүлэн, хоёр орны харилцааг шат ахиулахад бэлэн байна" гэжээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл