solongonews
Ши Жиньпин Грекийн ерөнхийлөгч Катерина Сакелларопулуд эмгэнэлийн цахилгаан илгээв
2023-03-01 21:13
Ши Жиньпин Грекийн ерөнхийлөгч Катерина Сакелларопулуд эмгэнэлийн цахилгаан илгээв.

Грект галт тэрэг мөргөлдсөн осол гарсанд холбогдуулан 03-р сарын 01-ний өдөр Хятад улсын дарга Ши Жиньпин Грекийн ерөнхийлөгч Катерина Сакелларопулуд эмгэнэлийн цахилгаан утас илгээв.

Ши Жиньпин хэлэхдээ "Таны оронд галт тэрэг мөргөлдсөн осол гарч олон хүний амь нас эрсэдсэнийг сонсоод ихээхэн цочирдлоо. Нас барсан хүмүүст миний бие Хятадын засгийн газар болон Хятадын ард түмний нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлэн, тэдний ар гэрийнхэнтэй уй гашууг нь хуваалцаж буйгаа илэрхийлж, бэртэж гэмтсэн хүмүүст эртхэн эдгэрэн эрүүлжихийг хүсье" гэжээ.

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл