solongonews
Ши Жиньпин цайны соёлыг хөгжүүлэхийг уриалжээ
2021-03-23 15:27
Ши Жиньпин дарга Ү И Шань хотод ажиллах үеэр хэлэхдээ: - Цайны соёл, цайны үйлс, цайны технологийг хөгжүүлэх хэрэгтэй гэжээ.

Фүжянь мужид ажиллаж яваа БНХАУ-ын дарга Ши Жиньпин 03-р сарын 22-ны өдөр Ү И Шань хотын Шин Цүнь суурингийн Янь Зи Кэ эко цайны хүрээлэнд хүрч, тухайн бүс нутгийн цайны аж үйлдвэрлэлийн хөгжилтэй танилцсан байна. Сүүлийн жилүүдэд шинжлэх ухаан, технологийн мэргэжлийн багийн удирдлага дор цайны хүрээлэнгүүд эко тариалалтыг чухалчилж, цайны чанарыг сайжруулан, цайны тариаланчдын орлогыг нэмэгдүүлж байгааг сонсоод Ши Жиньпин маш их баяртай байлаа.

Тэрээр хэлэхдээ:

- Ү И Шань бол байгалийн баялагтай, цайны соёлын удаан оны түүхтэй нутаг. Цаг уурын зохистой байдал, цайны нөөцийн давуу талтай дээрээ шинжлэх ухаан технологийн дэмжлэгтэйгээр цайны үйлдвэрлэл маш сайн хөгжсөн байна. Шинжлэх ухаан, технологийн мэргэжилтнүүдийн тогтолцооны туршлагыг нэгтгэн дүгнэж, үргэлжлүүлэн сайжруулж, бататган, баримтлах шаардлагатай байна. Цайны соёл, цайны үйлс, цайны технологийг уялдуулж, ядуурлыг бууруулах тулгуур үйлдвэрлэл байсан цайны үйлсийг ирээдүйд хөдөө орон нутгийг сэргээн мандуулах тулгуур салбар болгох хэрэгтэй гэжээ.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл