БНХАУ-ын дарга Ши Жиньпин 07-р сарын 11-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулгад баярын цахилгаан илгээж, Монгол Улс байгуулагдсаны 98 жилийн ойд баяр хүргэсэн байна.
Дарга Ши Жиньпин баярын цахилгаандаа: "Хятад, Монгол хоёр орон бол хаяа дарсан найрсаг хөрш юм. Энэ онд БНХАУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. Ерөнхийлөгч Х.Баттулга 04-р сард Хятад улсад төрийн айлчлал хийж, “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний II уулзалтад оролцон бид чухал нийтлэг ойлголтод хүрсэн юм. Хоёр тал Ерөнхийлөгч Х. Баттулга бид хоёрын тохиролцсон хоёр орны харилцааны хөгжлийн чиглэлээр урагшилж, улс төрийн итгэлцлээ эрчимжүүлэн, бүтээлч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг урагш ахиулж хоёр орны ард түмэнд хүртээмжтэй болгон, бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалахад нэн их хувь нэмэр оруулах хэрэгтэй гэсэн байна.
