solongonews
Хятадын үйлдвэрийн салбарын нэмүү өртөг олон жил дараалан дэлхийд тэргүүлж байна
2022-03-22 10:00
Хятадын үйлдвэрийн салбарын нэмүү өртөг олон жил дараалан дэлхийд тэргүүлж байна.

Хятадын үйлдвэрийн нэмүү өртгийн хэмжээ 12 жил дараалан дэлхийд тэргүүлсэн бөгөөд НҮБ-ын аж үйлдвэрийн ангилалд багтсан бүх аж үйлдвэрийн ангилалтай, 220 гаруй аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээрээ ч дэлхийд тэргүүлсэн байна. Эдгээр тоон үзүүлэлт нь ХКН-ын XVIII их хурлаас хойш Хятад улс хүчирхэг үйлдвэрлэгч орныг бий болгоход гарамгай амжилт гаргасныг гэрчилж байна.

ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин, “үйлдвэрлэлийн салбар бол үндэсний эдийн засгийн гол тулгуур”, “үйлдвэр болон бодит эдийн засгийг гуйвшгүй хүчирхэгжүүлж, илүү сайн болгох ёстой”, “хүчирхэг аж үйлдвэржсэн улс орны бүтээн байгуулалтыг түргэтгэх ёстой” гэж онцолж өнгөрсөн байна.  ХКН-ын XVIII их хурлаас хойш Ши Жиньпин нөхрөөр төв болгосон намын төв хороо бодит эдийн засаг, ялангуяа боловсруулах аж үйлдвэрийн хөгжлийг илүү чухал байр сууринд тавьж, эдийн засгийг хөгжүүлэх томоохон стратеги төлөвлөгөө гаргасан. Аж үйлдвэр, мэдээлэлжүүлэлтийн хөгжилд түүхэн ололт амжилт гарч, хүчирхэг үйлдвэрлэгч орон байгуулах шинэ алхмууд хийгдэж байна.

Үндсэн болон гол салбарт шинэлэг ололт амжилтыг ахиулж, аж үйлдвэрийн сүлжээ, нийлүүлэлтийн хэлхээний уян хатан чанарыг нэмэгдүүлнэ

Бүрэн хүчин чадлаараа үйлдвэрлэж буй Чэндү First Technology ХХК-ийн угсралтын цех рүү ороход робот гар нь том хэмжээтэй лазер дэлгэц дээр ажлын процессыг ил тод харуулж байна.

-Бараа бүтээгдэхүүний захиалга тасрахгүй байгаа. Энэ оны эхний хоёр сарын үйлдвэрлэлийн хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 100 гаруй хувиар өссөн бөгөөд нэг жилийн хэмжээ хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байна гэж уг компанийн дэд гүйцэтгэгч захирал Ү Чинфү танилцуулсан байлаа.

Хятадын лазер дэлгэцийн тэргүүлэгч аж ахуйн нэгжийн хувьд Чэндү First Technology ХХК нь супер хэмжээтэй Fresnel линз үйлдвэрлэх асуудлыг амжилттай даван туулж чадсан бөгөөд “2020 оны Хятадын патентын мөнгөн шагнал” хүртсэн.

-2021 онд бид 120 инчийн оптик дэлгэцийн хэрэглээг биелүүлсэн гэж Ү Чинфү хэлсэн байна.

Давуу талаа хөгжүүлж,сул талаа нөхсөнөөр ХКН-ын XVIII их хурлаас хойших Хятадын гол салбарын гинжний хэлхээний хөгжил ихээхэн ахиц дэвшил гарч,  үйлдвэрлэлийн үндсэн өрсөлдөх чадвар улам сайжирч байна.

Шинэ дэлгэцийн салбарын аж үйлдвэрийн гинжин хэлхээ хөгжлөө олсон байна. “Арван гуравдугаар 5 жилийн төлөвлөгөө”-ний сүүлч үер, Хятад улсын шинэ дэлгэцийн салбарын өсөлтийн хурд, зах зээлд эзлэх хувь дэлхийд тэргүүлж, дээд зэрэглэлийн хөгжил хурдацтай явагдаж, дэлхийн хамгийн өндөр үеийн LCD дэлгэцийн үйлдвэрлэл, борлуулалтын хэмжээ бүр дээд амжилт тогтоосон байна. AMOLED хавтангийн үйлдвэрлэлийн шугамыг багцаар нь нийлүүлж, 8K хэт өндөр нягтралтай, нарийн хүрээ, бүтэн дэлгэц, эвхдэг дэлгэц, тунгалаг дэлгэц зэрэг олон шинэлэг бүтээгдэхүүнүүд  худалдаанд гарсан байна.

Тоног төхөөрөмжийн томоохон салбарт шинэ нээлтүүд хийгдсэн. Хятадад хэт урт харвалттай өндөр хурдны төмөр замд зориулагдсан анхны өндөр хурдны таван тэнхлэг боловсруулах төвийг амжилттай нэвтрүүлж, дэлхийн анхны 3D хэвлэх CNC машин хэрэгслийг амжилттай бүтээж, гармоник бууруулагч, өөрөө боловсруулсан хянагч, Хятадын ухаалаг удирдлага, хэрэглээний систем нь  их хэмжээгээр ашиглалтад орсон байна.2021 онд, аж үйлдвэрийн роботын үйлдвэрлэл өнгөрсөн оны мөн үеийнхээс 44.9 хувь нэмэгджээ.

Үндсэн эд ангиудын үйлдвэрлэлийн хөгжил хурдацтай хөгжиж, ерөнхий цар хүрээ нь дэлхийд тэргүүлж, араа, бэхэлгээ, хэв болон бусад үйлдвэрлэлийн цар хүрээгээр дэлхийн нэгдүгээрт жагсаж байна. Автомашины гурав дахь үеийн дугуйнд суурилуулсан холхивчийн нэгж, офшор платформын арааны тавиур ба бүлүүрт өргөх дамжуулах төхөөрөмж зэрэг бие даасан оюуны өмчийн эрхтэй гол бүрэлдэхүүн хэсгүүд нь технологи, масштабын хэрэглээнд томоохон амжилт тогтоосон.

Шинэ материаллаг үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж, салбарын цар хүрээ нэмэгдэж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд бүтээгдэхүүний үнийн дүнгийн жилийн нийлмэл өсөлтийн хурд 20 гаруй хувьд хүрсэн байна. Эрчим хүч хадгалах дэвшилтэт материал, фотоволтайк материал, хэт хатуу материал зэрэг 100 гаруй материалын үйлдвэрлэл нь дэлхийн нэгдүгээрт бичигдэж, хүчирхэг үйлдвэрлэгч орны бүтээн байгуулалтыг дэмжихэд чухал хувь нэмэр оруулсан байна.

Хятадын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн сайд Шао Ячин хэлэхдээ "Дэлхийн анхны сая кВт-ын хүчин чадалтай усан үүсгүүрийн төхөөрөмж албан ёсоор ашиглалтад орсон нь манай улсын томоохон тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлд шинэ үсрэлт бий болгож байна. UHV цахилгаан дамжуулах, том оврын малталт хийх төхөөрөмж, металл нано бүтэцтэй материалууд нь дэлхийд дээгүүрт орж, аж үйлдвэрийн инновац нь тоон хуримтлалаас чанарын үсрэлт рүү, цэгээс системийн чадавхыг сайжруулахад шилжих явцыг хурдасгаж, “Хятадад үйлдвэрлэв” нь “Хятадад бүтээв” уруу шилжих ажил амжилттай явагдаж байна".

Дижитал өөрчлөлт гүнзгийрүүлэн өргөжүүлж, аж үйлдвэрийн хөгжлийн шинэ давуу тал, шинэ хөдөлгөгч хүчийг бэхжүүлнэ

03-р сарын 10-ны өглөөний 8:00 цагт Мэйди группийн угаалгын машины аж ахуйн нэгжийн Үши хотын үйлдвэрт өмнөх өдрийн захиалгууд нь хүргэлтийн цагийн хуваарийн дагуу автоматаар зохицуулагдсан байв. 500 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрийн интернэтийн үйлдвэрлэлийн гүйцэтгэлийн системээр угсралтын ажлын явцыг дуусгаж , 70 орчим хувийн бүтээгдэхүүн шууд агуулахад орж, тээвэрлэлтийн явцад орсон болно.

-Аж үйлдвэрийн интернэт платформ нь аж ахуйн нэгжүүдэд тоног төхөөрөмжийн менежмент, чанарын менежмент, процессын гарцыг  сайжруулах зэрэг хүндрэлийг арилгахад тусалдаг. 2021 онд үйлдвэрлэлийн үр ашгийг 20 гаруй хувиар нэмэгдүүлж, ашиглалтын зардлыг 20 гаруй хувиар бууруулж, нийлүүлэх хугацааг 35 орчим хувиар богиносгож, нэг нэгжийн нэг машины эрчим хүчний хэрэглээг дор хаяж 16 хувиар буруулжээ гэж Мэйди группын угаалгын машины аж ахуйн нэгжийн Үши хотын үйлдвэрийн дарга Хэ Чинчүнь танилцуулсан байна.

-Дижитал өөрчлөлт нь аж ахуйн нэгжүүдэд үйлдвэрлэл, үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлж, зах зээлийн хариу тусгалыг хурдасгаж, илүү их үнэ цэнийг бий болгодог гэж Хятадын Мэдээлэл холбооны судалгааны төвийн дарга Юй Шаохүй хэлсэн байна. Мөн тэрээр ХКН-ын XVIII их хурлаас хойш,60 гаруй эдийн засгийн гол салбарт өргөн хүрээ цартай дижитал өөрчлөлтийн ажил хийгдэж, үйлдвэрлэл, менежмент гэх нэг цэгийн хэрэглээнээс эхлээд үйлдвэрлэлийн бүх сүлжээ, нийлүүлэлтийн сүлжээг хамарсан гүнзгийрүүлсэн өөрчлөлтийн ажлыг эхлүүлсэн байна. Зарим аж ахуйн нэгжүүд тоон технологид суурилсан бүтээгдэхүүний үйлчилгээ, бүхэл бүтэн аж үйлдвэрийн нийлүүлэлтийн сүлжээний хамтын ажиллагаа зэрэг шинэ загваруудыг судалж, үнэ цэнийн шинэ орон зайг бий болгож, бизнесийн шинэ хэлбэрийг бий болгож, бодит эдийн засгийг өндөр чанартай хөгжүүлэхэд шинэ эрч хүч нэмсэн байна.

Дижитал өөрчлөлтийн үндэс суурь тасралтгүй бэхжүүлсээр ирсэн. Аж үйлдвэрийн интернэтийн инновац, хөгжлийн төслийг хэрэгжүүлснээр 150 гаруй томоохон аж үйлдвэрийн интернэт платформыг хөгжүүлж, 1.6 сая гаруй аж үйлдвэрийн аж ахуйн нэгжид уг платформоор үйлчилж, дижитал өөрчлөлтөд хүчтэй дэмжлэг үзүүлж чаджээ.

Дижитал өөрчлөлт олон салбарыг хамрах болсон. 5G, том дата,үүлэн тооцоолол, хиймэл оюун ухаан болон бусад шинэ үеийн мэдээллийн технологиуд нь ган, автомашин, тоног төхөөрөмж, электрон бараа, нефтийн химийн үйлдвэр зэрэг үйлдвэрлэлийн салбартай нэгдэж, нэвтэрч орох үйл явцыг хурдасгаж байна. “ 5G+аж үйлдвэрийн интернэт”-д хамрагдсан бөгөөд хийгдэж бий төсөл нэгэнт 2000-г давсан байна.

Дижитал өөрчлөлтийн хэмжээ үргэлжлэн нэмэгдсээр байна.2021 оны эцэс гэхэд төлөвлөсөн хэмжээнээс дээш аж үйлдвэрийн аж ахуйн нэгжүүдийн гол үйл явцын дижитал өөрчлөлтийн түвшин 55.3 хувь, дижитал судалгааны хэрэгслийн нэвтрэлтийн түвшин 74.7 хувь хүрчээ. Интернэтэд суурилсан хамтын ажиллагаа, үйлчилгээнд суурилсан үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн эзлэх хувь 38.8 хувь, 29.6 хувьд тус тус хүрчээ.

-ХКН-ын XVIII их хурлаас хойш дижитал аж үйлдвэржилт, аж үйлдвэрийн дижитал өөрчлөлтийн  хурдац нэмэгдэж, дижитал эдийн засаг нь эдийн засаг, нийгмийн хөгжилд хүчтэй түлхэц өгсөн юм. Аж үйлдвэр, мэдээлэлжүүлэлтийн түвшинг дээшлүүлж, хүч чадлаа дээшлүүлсэн нь чинээлэг нийгмийг бүх талаар бий болгох чухал ололт төдийгүй чинээлэг нийгмийг байгуулах материал, технологийн бат бөх үндэс суурь юм гэж Хятадын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамны Мэдээллийн технологийн хөгжлийн газрын дарга Ше Шаофэн хэллээ.

Жижиг дунд аж ахуйн нэгжүүдийг хөгжүүлж,зах зээлд оролцогчдын шинэ эрч хүчийг дайчилна

Бээжингийн өвлийн олимпын наадмын үеэр агаар мандлын орчныг хянах масс спектрометрийн багаж хэрэгсэл ачаалсан 22 аялагч машин өдрийн аль ч цагт хяналт шалгалт хийж, гол хяналтын бүсүүдийн бохирдлын зургийг авч, хэвийн бус бохирдлын цэгүүдийг шуурхай илрүүлэхэд дэмжлэг үзүүлсэн байна.

-Би шаталсан удирдлага, хяналтад мэдээллийн дэмжлэг үзүүлж байгаадаа маш их баяртай байна гэж Гуанжөү Хэшинь хэрэгслийн ХХК-ийн дарга Жөү Жэнь хэлэв.

Хэшинь компани Хятадын улсын анхны төрөлжсөн, нарийвчилсан,онцгой  бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдийн нэг бөгөөд масс спектрометрийн багаж хэрэгсэлтэй холбоотой 200 гаруй патент авсан байж, хэд хэдэн үндсэн масс спектрометрийн технологийг эзэмшихэд ахиц дэвшил гаргаж, масс спектрометрийн багажуудыг нутагшуулсан аж ахуйн нэгж мөн юм.

Иймэрхүү аж ахуйн нэгжүүд нь  жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрүүдийн манлайлагчийн хувьд аж үйлдвэрийн технологийн үндэс суурь, нийтлэг технологийн судалгаа, хөгжлийн чухал тээвэрлэгч, үйлдвэрлэлийн хувийн жингийн үндсэн тогтвортой байдлыг хадгалах чухал хүч бөгөөд  боловсруулах аж үйлдвэр, үйлдвэрлэлийн ерөнхий чанарыг сайжруулах гол хүчин юм. ХКН-ын XVIII их хурлаас хойш Хятадын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яам нийт 3 ээлжийн 4762 аж ахуйн нэгжийг хөгжүүлж, судалгаа шинжилгээний ажлын дундаж эрчим 7 хувиас дээш, боловсон хүчний харьцаа ойролцоогоор 25 хувь, хүчинтэй патентын дундаж тоо 50 гаруйд хүрсэн байна. Мөн 5 багц 596 ганц салбарт зориулалттай аж ахуйн нэгжийн хөгжлийг дэмжиж,орон нутгийн хэмжээний 50 мянга орчим жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийг бий болгосон байна.

Жижиг, дунд аж ахуйн нэгжүүд нь эдийн засгийг тогтворжуулах чухал хүчин юм. Мөн Шяо Ячин хэлэхдээ, энэ онд бид төсөв, татвар, санхүүгийн зээл, нийлүүлэлт, үнийн баталгаа болон бусад тусламжийн бодлогыг сайн хэрэгжүүлж, аж ахуйн нэгжүүдэд тус дөхөм үзүүлж, жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн хүнд хэцүү асуудлыг шийдвэрлэхэд анхаарна. Жижиг, дунд аж ахуйн нэгжийг хөгжүүлэхэд энэ илүү ажил хийж, 3000 орчим “жижиг боловч үйлдвэрлэлийн хүчин чадал их аж ахуйн нэгжүүдийг бий болгож, том, дунд аж ахуйн нэгжүүдийн интегралчлал, инновацийг дэмжих тусгай арга хэмжээг хэрэгжүүлнэ гэжээ.

Зохиогч: ВАН ЖЭН,ХАНЬ ШИНЬ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл