ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин БНХАУ-аас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд Ли Хүйд найрамдлын одон гардуулсан байна. ОХУ-ын засгийн газар, ДУМ зэрэг олон талын холбогдох хүмүүс, мөн нийгмийн олон этгээдийн 100 гаруй хүн шагнал гардуулах ёслолд оролцжээ.
Мөн өдөр ОХУ-ын, мөн олон улсын нэр хүндтэй хүмүүст ОХУ-ын шагнал гардуулсан байна.

Ли Хүй: - Найрамдлын одон авч байгаадаа их баяртай байна. Ерөнхийлөгч Путин, Ши Жиньпин дарга хоёр сүүлийн жилүүдэд Хятад, Оросын иж бүрэн стратегийн түншийн харилцааг удирдан хөгжүүлж, хоёр орны олон салбарын хамтын ажиллагаанд урагшлах чиглэл болсон. Оросын засгийн газрын олон салбарынхан Хятадын талтай хамтран ажиллаж, хоёр орны төрийн тэргүүний даалгасан үүргийг сайтар биелүүлсэн гэжээ.

Тэрээр: - Найрамдлын одон бол ерөнхийлөгч Путины надад өгсөн яруу алдар төдийгүй ОХУ-ын ард түмний Хятадын ард түмэнтэй найрсаг сэтгэлийн илрэл юм. Мөн энэ шагнал БНХАУ-аас ОХУ-д суугаа дипломат ажилтнуудын хамтын алдар гавьяа юм. Ирээдүйд би Оросын талын хамтран зүтгэгчидтэйгээ хамт хоёр орны төрийн тэргүүн нарын тохиролцсон нийтлэг ойлголтыг бүх талаар хэрэгжүүлж, хоёр орны иж бүрэн стратегийн түншийн харилцааг ахиулж, хөгжүүлэх болно гэжээ.


