solongonews
Ши Жиньпин дарга соёлын солилцоо, харилцан суралцах тухай өгүүлсэн нь
2021-06-11 20:41
Дарга Ши Жиньпин соёлын солилцоо, харилцан суралцах тухай өгүүлсэн нь

    Ши Жиньпин даргын соёл иргэншлийн солилцооны талаарх гүнзгий сэтгэлгээ нь Хятадын уламжлалт соёлоос улбаатай бөгөөд ирээдүйн хөгжилд мөн анхаарлаа хандуулсан юм. Луут завины баярыг тохиолдуулан Ерөнхий нарийн бичгийн даргын соёл иргэншлийн солилцоо, харилцан бие биенээсээ суралцах тухай чухал өгүүлбэртэй танилцъя.

   Дарга Ши Жиньпин ЮНЕСКО-гийн төв байранд болсон нэгэн удаагийн хуралд соёл иргэншлийн солилцоо, харилцан суралцах талаар өөрийн үзэл бодол, дэвшүүлсэн саналаа гүнзгий тайлбарлаж:

- Би дэлхийн олон газраар зочилсон. Миний сонирхдог зүйл бол таван тивийн өөр өөр соёл иргэншлийг ойлгох, эдгээр соёл иргэншлийн бусад соёл иргэншлээс ялгарах ялгаа, өвөрмөц байдлыг ойлгох, эдгээр соёл иргэншилд амьдарч буй хүмүүсийн ертөнцийг үзэх үзэл, амьдралын үзэл бодол, үнэт зүйлийг ойлгох дуртай. Төрөл бүрийн соёл иргэншлийн жинхэнэ утга учрыг ойлгохын тулд тэгш байдал, даруу байдлыг баримтлах ёстой гэдгийг би гүнээ мэдэрсэн гэж хэлсэн байдаг.

  Сүүлийн жилүүдэд дарга Ши Жиньпин дотооддоо болон гадаадад олон янзын соёл иргэншлийн ач холбогдлыг удаа дараа онцолж, "Соёл иргэншлийн мөргөлдөөн" гэгчийг үр дүнтэй эсэргүүцэн, янз бүрийн орны соёл иргэншлийн солилцоо, харилцан суралцах чадварыг бэхжүүлэх тал дээр "Хятадын үзэл баримтлал"-г дэвшүүлсэн байна.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл