solongonews
Ван И Бразилын ерөнхийлөгчийн тусгай зөвлөхтэй уулзав
2023-04-14 11:21
Ван И Бразилын ерөнхийлөгчийн тусгай зөвлөхтэй уулзав.

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Гадаад харилцааны зөвлөлийн Тамгын газрын дарга Ван И 04-р сарын 13-ны өдөр Бээжин хотноо Бразилын ерөнхийлөгчийн тусгай зөвлөх Аморимтай уулзав. 

Ван И хэлэхдээ "Луис Инасио Лула да Силва ерөнхийлөгчийн энэ удаагийн Хятад дахь айлчлал нь Хятад Бразилын харилцааны түүхэн дэх чухал үйл явдал болж байна. Ши Жиньпин дарга, ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силва нарын удахгүй хийх стратегийн түвшний уулзалт нь дэлхий нийтэд  нөлөөлөх төдийгүй хоёр талын харилцааны хөгжлийн шинэ хэтийн төлөвийг нээх болно. Хятад улс стратегийн өндөр түвшнээс хоёр орны харилцааны хөгжлийг авч үзсээр ирсэн юм.  Хятад Бразилын стратегийн иж бүрэн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа нь  асар их нөөцтэй" гэжээ.   

Аморим хэлэхдээ "Өнөөгийн дэлхий нийт цар тахал, дайн дажин, уур амьсгалын өөрчлөлт зэрэг томоохон сорилтуудтай тулгараад байна. Иймд хөгжиж буй орнууд урьд өмнөхөөсөө илүү хамтран ажиллах шаардлагатай боллоо. Хятад улс олон улсын үйл хэрэгт улам чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм. Ялангуяа сүүлийн үе Саудын Араб, Ираны Бээжин дэх яриа хэлэлцээг маш амжилттай зохион байгуулж, дэлхийн энх тайванд маш чухал хувь нэмэр оруулсан юм. Бразил, Хятадын  стратегийн иж бүрэн түншлэлийн харилцааг бид дээд хэмжээнд чухалчилсан үзэж байгаа бөгөөд Хятад улстай стратегийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд бэлэн байна" гэжээ. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл