solongonews
Ши Жиньпин АПЕК-ийн удирдагчдын албан бус уулзалтад оролцоно
2021-07-16 16:30
Ши Жиньпин АПЕК-ийн удирдагчдын албан бус уулзалтад оролцоно.

Гадаад Хэргийн Яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чуньин 07-р сарын 15-нд мэдээлснээр "Шинэ Зеландын Ерөнхий сайд Ардерны урилгаар Ши Жиньпин дарга 07-р сарын 16-нд Бээжинд болох АПЕК-ийн удирдагчдын албан бус уулзалтад оролцоно" гэлээ.

Энэ удаагийн хуралдааныг энэ оны АПЕК-ийг зохион байгуулагч Шинэ Зеландын санаачилгаар "Цар тахлын нөхцөл байдалд Ази, Номхон далайн бүс нутгийн боломжийг хэрхэн ашиглах, эрүүл мэндийн хямралд хариу арга хэмжээ авах, эдийн засгийн хурдыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах, эдийн засгийг сэргээн хөгжүүлэх, ирээдүйн хөгжлийн нэн сайн үндэс суурийг тавих" сэдвээр зохион байгуулна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл