solongonews
Чинь Ган Мьянмарт айлчилж, ШХАБ-ын хуралд оролцоно
2023-05-02 13:47
Чинь Ган Мьянмарт айлчилж, ШХАБ-ын хуралд оролцоно

    Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн, гадаад харилцааны сайд Чинь Ган энэ сарын 2-ноос 5-ны өдрүүдэд Мьянмарт айлчлах бөгөөд Энэтхэгт зохиогдох ШХАБ-ын гадаад харилцааны сайд нарын хуралдаанд оролцоно гэж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин өнөөдөр мэдэгдлээ.

Тэрээр:

- Чинь Ган сайдын энэ удаагийн айлчлал нь Ши Жиньпин даргын 2020 оны 01-р сард Мьянмарт хийсэн түүхт чанартай айлчлалын ололт амжилтыг практикт хэрэгжүүлж, эдийн засаг, иргэдийн амьжиргаа зэрэг салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Мьянмар тогтвортой байдлаа хамгаалж, эдийн засгаа сэргээн, иргэдийн амьжиргаагаа сайжруулж, улмаар тогтвортой хөгжилд хүрэхэд нь туслах зорилготой. ШХАБ-ын гишүүн орнуудын гадаад харилцааны сайд нарын хурал 5-р сарын 4, 5-ны өдөр Энэтхэгийн Гоа мужийн төв Панажид болно. Энэ үеэр Чинь Ган сайд олон улсын болон бүс нутгийн нөхцөл байдал, ШХАБ-ын олон салбар дахь хамтын ажиллагаа зэрэг асуудлаар бусад гишүүн орнуудын гадаад харилцааны сайд нартай санал солилцож, энэ онд зохиогдох ШХАБ-ын чуулга уулзалтад бэлтгэл хангаж ажиллах болно гэсэн байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл