
Ши Жиньпин дарга 11 дүгээр сарын 04-ний өдөр Ямайкийн Ерөнхий сайд Холмстай Шанхай хотноо уулзжээ. Дарга Ши Жиньпин:
- Хятад болон хөгжиж буй орнууд аль аль нь тус тусын хөгжлийн чухал үе шатанд байгаа бөгөөд хоёр орны хамтын ажиллагаанд маш их боломж, ирээдүй байна. Шинэ эрин үед Хятад, Японы стратегийн түншлэлийн тасралтгүй хөгжлийг ахиулахад хоёр тал хамтарч ажиллана гэж найдаж байна гэж хэллээ. Тэрээр мөн Хятад, Ямайка хоёр тал өндөр түвшний солилцоог батлан, улс орноо удирдах туршлага солилцон, хөгжлийн стратеги интеграцийг бэхжүүлж, "Бүс ба зам"-ыг хамтран бүтээн байгуулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, хүмүүнлэгийн салбарын солилцоог хурдасгах хэрэгтэй гэж цохон тэмдэглэв. Хятад улс Хятадын компаниудын Ямайкад хөрөнгө оруулахыг дэмжиж, Ямайкийн тусгай бүтээгдэхүүнийг Хятадад оруулахыг сайшааж байна. Хятад улс Ямайкийн талтай хамтарч ажиллахад бэлэн байна. Олон талт байдал, олон талт худалдааны системийг хамтран хамгаалах, хөгжиж буй орнуудын нийтлэг ашиг сонирхлыг хамгаалахад хамтран ажиллана гэж хэллээ.
Холнис:
- БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан Хятад дахь олон улсын импортын хоёр дахь удаагийн үзэсгэлэнд оролцож байгаадаа туйлын их баяртай байна.. Өнгөрсөн 70 жилийн хугацаанд Хятад улс, ялангуяа, өнгөрсөн 40 жилийн шинэчлэл, нээлтээр олсон амжилт дэлхийд ховор тохиолддог. Хэдэн зуун сая хүнээ ядуурлаас гаргаж, дэлхийн эдийн засгийн засаглалыг дэмжиж, дэлхийн иргэд тэр дундаа Ямайкийн ард түмэнд ашиг тусаа өгч байгаад бид маш их биширч байна. Та олон улсын импортын үзэсгэлэн худалдааг эрхэлж, алсын хараагаа олонд таниуллаа. Хятад улс цаашдаа дэлхийд нээлттэй байх нь дэлхийн эдийн засгийн тогтвортой хөгжлийг ахиулна. Ямайкийн тал Хятадын амжилттай хөгжлийн туршлагаас суралцаж, "Бүс ба зам" -д идэвхтэй оролцож, дэд бүтэц, логистик, аялал жуулчлал, соёл урлаг, спортын салбарт хамтын ажиллагаа, солилцоог бэхжүүлэхэд бэлэн байна гэж хэллээ.
