Уул, ойн талбай, нуур цөөрөм, хээр талын экологийн аюулгүй байдлыг хадгалахад “элсэн цөл” гэсэн үгийг энд нэмж оруулах хэрэгтэй гэж дарга Ши Жиньпин XIII сонгуулийн БХАТИХ-ын IV чуулганы Өвөр Монголын төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцох үеэр Өвөр Монголын экологийг сайтар хамгаалан, экологийн аюулгүй халхавчийг байгуулахыг дахин сануулсан байна.
Өвөр Монголын экологийн орчныг хамгаалах, эх орны хойд бүс нутаг дахь экологийн аюулгүйн халхавчийг байгуулах тухай ярихад дарга Ши Жиньпин "Зохицуулсан төлөвлөлт" гэдэг үгийг онцолсон. Тэрээр Өвөр Монголд ой, хээр тал, намгархаг газар, гол мөрөн, нуур цөөрөм, элсэн цөл гээд байгалийн төрөл бүрийн тогтоц бий. Урт хугацааны турш экологийн цогц системийг бүрдүүлсэн. Иймээс экологийг хамгаалахад "Зохицуулсан төлөвлөлт" бүхий цогц арга хэмжээ шаардагдана гэж хэлж байв. Энэ удаад цөлжилттэй тэмцэх асуудлын тухай төлөөлөгчидтэй тусгайлан санал бодлоо солилцсон байна.
XIII сонгуулийн БХАТИХ-ын IV чуулганд оролцсон Өвөр Монголын төлөөлөгчдийн хувьд экологийн асуудал мөн анхаарлын төв болсон байна.
Өвөр Монголын төлөөлөгчдийн хэлэлцүүлэг дээр Өвөр Монголын Баяннуур хотын дарга Жан Шяобин Бортохойн экологийн хамгаалалт, Шар мөрнийг эрэг дагуу хэрхэн цөлжилтөөс хамгаалж байгаа тухайгаа танилцуулжээ. Ши Жиньпин дарга ч энэ газрыг сайн мэдэж байлаа. Тэрээр уг бүсийг хамгаалах нь хужиршиж байгаа тариан газрыг засан сайжруулах төдийгүй цөлжилттэй тэмцэх асуудал ч оршиж байна гэжээ.
Алшаа аймгийн төлөөлөгч Гэ Мин "Алшаа аймгийн газрын гадаргын 93 орчим хувь нь цөл, говь, цөлийн хээр бөгөөд экологийн орчин гадаргын 93 орчим хувь нь цөл, говь тул экологийн орчин маш эмзэг байдаг. Өнгөрсөн үед Тэнгэр элс, Бадайн Жаран зэрэг цөл газрын ойролцоо амьдарч буй иргэд зовж шаналж байсан" гэжээ.
Өмнө нь Тэнгэр элс маш их бохирдолтой байсан. Бохирдлыг зогсоож, засаглалыг бэхжүүлэхийг шаардаж энэ талаар би тусгайлан заавар өгсөн гэж дарга Ши Жиньпин тэмдэглэсэн байна.
Хамгийн сүүлд дарга Ши Жиньпин ӨМӨЗО-оос бохирдлын эсрэг тэмцлээ үргэлжлүүлж, агаар, ус, хөрсний бохирдлын цогц менежментийг бэхжүүлж, хот, хөдөөгийн орчныг сайжруулахыг хүсэв.
