solongonews
ХТРТ-ийн мэдээллийн шинэ төв ашиглалтад оров
2020-11-12 08:38
ХТРТ-ийн мэдээллийн шинэ төв ашиглалтад оров

    Хөх мөрний гурвалжин хойгт төв байртай ХТРТ-ийн Шанхайн олон улсын медиа групп дахь "Пудунгийн хөгжил шинэчлэлийн 30 жилийн ойн мэдээний төв" 11-р сарын 10-ны өдөр албан ёсоор ашиглалтад орлоо.

Мөн өдөр Төв хорооны суртал ухуулгын газрын дэд сайд, Хятадын төв радио телевизийн захирал, ерөнхий редактор Шэнь Хайшун, Шанхай хотын намын хорооны байнгын хорооны гишүүн, суртал ухуулгын хэлтсийн дарга Жоу Хуйлинь нар мэдээллийн төвийн ажилтнуудтай газар дээр нь очиж танилцан, 30 жилийн ойд зориулсан мэдээллийн арга хэмжээг ойлгож, холбогдох ажлыг удирдан байршуулсан байна.

Пудунгийн хөгжил шинэчлэлийн 30 жилийн ойн мэдээллийн бэлтгэл ажлын тайланг сонссоны дараа Шэнь Хайшун:

- Нөхөр Ши Жиньпин төвтэй Намын төв хорооны удирдлага дор Хятад улс халдвараас урьдчилан сэргийлэх, хянах чиглэлээр стратегийн томоохон үр дүнг бий болгов. Түүнчлэн дэлхийн эдийн засгийн эерэг өсөлтийг биелүүлсэн анхны томоохон эдийн засаг болжээ. Хятадын коммунист намын 19-р Төв Хорооны V бүгд хурлыг амжилттай хуралдуулснаар манай улс орчин үеийн социалист улс орныг цогцоор нь байгуулах шинэ аянд гарах хэтийн төлөвлөгөөг зурагласан байна. Ийнхүү Пудунгийн хөгжил шинэчлэлийн 30 жилийн ойг сурталчлан мэдээлэх ажлыг сайтар хийх нь өргөн ач холбогдолтой, маш их үүрэг хариуцлага юм. ХТРТ-ийн мэдээний нэвтрүүлэг, тусгай хөтөлбөр, соёлын хөтөлбөрүүд шинийг санаачилж, чанартай бүтээгдэхүүн гаргах ёстой. Интернэтийн харилцааны жам ёсонд нийцсэн, залуу үзэгчдийн хүртээл болсон нэгдсэн медиа бүтээгдэхүүн, тусгай хөтөлбөрийг цаг тухайд нь гаргах ёстой гэж онцолжээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл