Орон нутгийн цагаар 01-р сарын 07-ны өдөр Хятадын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И, Ботсванагийн Гадаад хэргийн сайд Квапе нар Габоронед "Бүс ба зам" -ыг хамтаар байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зуржээ.
Ван И:
- "Бүс ба зам" санаачилга нь Ши Жиньпин даргын дэвшүүлсэн олон улсын хамтын ажиллагааны чухал санаачилга бөгөөд Хятад улсаас олон улсын хамтын нийгэмлэгт үзүүлж буй олон нийтийн бүтээгдэхүүн юм. Голдуу хөгжиж буй орнуудад туслан дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, харилцан дэд бүтцээр холбохыг илүү сайн хэрэгжүүлэх, бие даасан хөгжлийн чадавхыг сайжруулах явдал юм. Өнөөдөр хоёр улс “Бүс ба зам” -ын хамтарсан бүтээн байгуулалтын тухай хэлэлцээрт гарын үсэг зурж, Ботсвана улс нь Африкийн “Бүс ба зам” -ыг хамтран байгуулах 46 дахь түнш орон болов гэжээ.
Ботсванийн Ерөнхийлөгч Масиси, Гадаад хэргийн сайд Квапе нар үүнд баяр хүргэж:
- “Бүс ба зам” хэлэлцээрт гарын үсэг зурсан явдал нь Ботсвана, Хятадын харилцаанд гарсан шинэ дэвшил бөгөөд хоёр талын хамтын ажиллагаанд шинэ эрч хүч өгөх болно гэдгийг онцоллоо.
