Төвийн зохион байгуулах газар, Төвийн суртал ухуулах газраас “Хамгийн гоё төрийн албан хаагч”-ийн шалгаруулалтын дүнг 12-р сарын 06-ны өдөр нийтэлж, Хятад улсын “Хамгийн гоё төрийн албан хаагч”-аар 32 хүн сонгогдов. Үүний нэг нь Өвөр Монголын Улаанхад хотын Харчин хошууны Эмээл Уул багт ажиллаж буй нарийн бичгийн дарга Лю Еян юм.
Тэрээр дөрвөн жилийн өмнө хөл хүнд, мөн гурван настай охноо ар гэртээ орхиод, Эмээл Уул багт ирж нарийн бичгийн даргын албан тушаалыг хариуцсан. Эмээл Уул баг бол олон үндэстэн төвлөрсөн иргэдийн амьдрал ядуу буурай баг юм.
- Тухайн үед бүх багийн 1/3 нь гэр байшинд аюулгүй байдлын асуудалтай байсан.Суурь төхөөрөмж хоцронгуй. Багт аж үйлдвэр байхгүй, иргэдийн орлого бага гэж Лю Еян багт анх ирэх үеийн байдлаа танилцуулав.
Лю Еян иймэрхүү хатуужилтай орчны өмнө хойш ухарсангүй, айл өрхүүдэд дараалан очиж багийн иргэдийн үйлдвэрлэл амьдралтай танилцаж, Эмээл Уул багийн бодит байдалд нийцсэн аж үйлдвэрээр ядуурлаас ангижруулах замыг хайсан байна.
Эмээл Уул баг 30 гаруй жил уулан үзэм тарьсан түүхтэй. Гэвч тариачид өөрсдөө тарьж, өөрсдөө борлуулж байсан болохоор ашиг орлого нь бага байв.
- Уулан үзэм тарих цар хүрээгээ өргөжүүлж, аж үйлдвэрлэлээ нэмэгдүүлвэл сая гарах замтай гэж Лю Еян Ядуурлаас ангижруулах ажлын ангийнхантайгаа тариачин айл өрхөөр орж, мэргэжилтнүүдтэй холбоо барьж уулан үзмийн төрөл зүйлийг сайжруулжээ. Хэдэн жилийн хатуужилтай хүчин чармайлтаар багийн уулан үзмийн талбай 2000 мү /1га= 15мү/ байсан нь одоо 3500 мү /1га= 15мү/ болж нэмэгдсэн байна. Уулан үзэм тарих бааз байгуулж, мү бүрийн ургац хураалт ч 750 килограмм байсан нь одоо 1000 килограмм болон нэмэгдэж, мү бүрийн цэвэр орлого 4000 юаньд хүрч, 33 айл өрх уулан үзэм тарин ядуурлаас ангижирчээ.
- 2019 оны 07-р сарын 15-ны өдөр Хятад улсын дарга Ши Жиньпин манай багт ирж ажиллахдаа биднийг тухайн газар орон, багийн байдалдаа тохируулан бодлого хэрэгжүүлж, тарихад тохиромжтой бол тарьж, тэжээхэд тохиромжтой бол тэжээж, ойжуулахад тохиромжтой бол ойжуулж, аж үйлдвэрийн хөгжлөөр тариачдын орлогын нэмэгдлийг ахиулах хэрэгтэй гэсэн юм. Ши Жиньпин даргын заавар бидэнд аж үйлдвэрээ хөгжүүлэхэд урам хайрласан гэж Лю Еян ярьлаа.
Тэрээр уулан үзмийн хоршооны хэлбэрээ хувируулан, 450 мянган юаний хөрөнгө оруулж уулан үзмийн архи нэрэх компани байгуулав. Түүгээрээ амьдрал ядуу буурай 49 айл өрхийн 116 хүнийг компаний хувь оруулагч болгож, жил бүр хүн бүрийн орлого дунджаар 500 юаниар нэмэгджээ. Үүний хамт биеэ дааж чинээлэгжих хүсэлтэй амьдрал ядуу буурай айл өрхийг дэмжин уулан үзмийг килограмм бүрийг нь нэг юаниар худалдан авч, “компани + бааз + тариалах өрх”, “тарьж ургуулах — боловсруулах — борлуулах” хэлбэрийг бүрдүүлж 248 айл өрхөд ашиг хүртээсэн байна.
Жаран насны босго давсан Ли-И настан уг нь уулан үзэм тарьж байсан ч үнэ хямд, борлуулалт бага гэдэгт санаа зовдог байжээ. Өнгөрсөн жил тэрээр өөрийн тарьсан 5000 килограмм уулан үзмээрээ 2500 килограмм үзмийн архи боловсруулж, цахим дэлгүүр нээн, зарим өдөр 30 гаруй суулга үзмийн архи худалдсан ч удаатай. Одоо жилийн орлого нь 60 мянган юаньд хүрч, амьдрал нь өдрөөс өдөр сайжирч байна.
Уулан үзэм тарих баазын хөдөө нутгийн үзэмж, аялал жуулчлал ба Эмээл уулын байгалийн үзэмж нь хөдөө орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд асар сайхан нөхцөл бүрэлдүүлэв. Лю Еян багийн холбогдох хүмүүстэй хамтран, уулан үзмийн аж үйлдвэр болон аялал жуулчлалын үйлсийг уялдуулж, “Хөдөө орон нутгийн аялал жуулчлал +” Загварыг хэрэгжүүлэн, өвөрмөц онцлогтой тариачин айлын аялал жуулчлалыг хөгжүүлж, хээрийн жимс түүх, хөдөө айлд хооллох, тариачин айлд суух зэрэг олон ишт загвар болгон өргөжүүлжээ. Идэх, суух, явах, аялах, худалдан авах, зугаалахыг хослуулан тариачдын орлогыг нэмэгдүүлэв. Тэрээр басхүү амьдрал ядуу буурай айл өрхүүдийг хөтлөн жолоодож, тариачин айлын аялал жуулчлалыг холбож өгснөөр хүнсний ногоо гуа жимс, тахиа, нугас, үхэр, хонь, ямаагаа борлуулах замтай болсон байна. Боорцог, дүүпүү, үзмийн архи зэрэг нь ч жуулчлагчдын анхааралд хүрчээ. Одоо багт тариачин айлын аялал жуулчлал ажлуулж байгаа 15 айл өрхтэй болж, жилд 152 мянга гаруй жуулчид хүлээн авч, 100 гаруй хүнийг дайчлан жуулчлалын хүлээн зочлох үйлчилгээний ажилд хамруулсан байна.
Тариачдын амьдрал сайжрахыг дагаад Лю Еян багт “Хайр халамжийн дэлгүүр” нээж, орчин тойрныг хамгаалах зэрэг хамтын үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон иргэдэд шагналын эд зүйлс олгож эхлэв. Багийн иргэдэд хандуулан “Ардыг баяжуулах хичээл” нээж, ядуурлаас ангижруулах бодлого, тарьж тэжээх мэргэжлийг тайлбарлаж өгөв. Шинжлэх ухаан боловсролоор дамжин тариачдад ашиг хүртээх боловсрол хүртээж, тариачдын шинжлэх ухаанчаар тарьж тэжээхийг урамшуулав. “Сайн үйл ажиллагааны зарлал”-ыг нийтлэж, багийн иргэдийн дэргэдэх сайн хүмүүсээс суралцуулах аргыг хэрэгжүүлжээ.
Хэдэн жилийн хичээл зүтгэлээр Эмээл Уул баг ядуурлаас ангижирч тухайн орон нутгийнхаа экологийн боловсон тосгон болон хөдөө орон нутгийн аялал жуулчлалын тосгон болсон ба “Хятад улсын хөдөө орон нутгийн аялал жуулчлалын жишээч баг”-аар сонгогдсон байна.
