Бээжин хотноо 11-р сарын 22-ны орой Хятад улсын дарга Ши Жиньпин видео хэлбэрээр Их 20-ийн бүлгийн удирдагчдын 15-р дээд хуралд оролцов.

Ши Жиньпин дарга:
- Хөгжил бол ядуурлын асуудлыг зохицуулах ерөнхий түлхүүр мөн. Хөгжлийн хөтөлбөрийг дэлхий нийтийн макро бодлогын зохицуулалтын нэн товойм байранд тавьж, НҮБ-ын 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрөөр удирдлага болгохыг хэрэгжүүлж, хөгжлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэн, өмнөд хойдын хөгжлийн зөрөөг багасгаж, хамтын хөгжил цэцэглэлийг биелүүлнэ. Хөгжиж буй орны өрийн дарамтыг хөнгөрүүлэхийн зэрэгцээ хөгжиж буй оронд үргэлжлэн хөрөнгө хуримтлалын шаардлагатай дэмжлэг хангаж, бие даан ядуурлыг бууруулах чадавхыг дээшлүүлнэ гэж хэллээ.

Дарга Ши Жиньпин:
- Ядуурлаас бууруулахад гүйцэтгэх дижиталын үүргийг бадруулж, дижиталын багтаамжтай чанарыг дээшлүүлэн, дунд жижиг аж ахуйн нэгж, эмэгтэйчүүд, залуучууд зэрэг эмзэг бүлгийнхэнд ядуурлаас ангижран баяжих нэн олон боломж хангана гэж мэдэгдлээ.

Ши Жиньпин дарга:
- Хятад улс халдварын нөлөөг хичээн даван туулж, туйлын ядууг арилгах зорилтыг 10 жилээр урьдчилан биелүүлнэ. Өөрчлөлт нээлтийн 40 гаруй жилийн туршид Хятадын 700 сая гаруй хүн ам ядуурлаас ангижирч, дэлхийн ядуурлыг бууруулахад оруулсан хувь нэмэр 70 хувиас давав. Олон орнуудын хамтда ядуурлаас ангид, хамтдаа хөгжсөн сайн сайхан дэлхий ертөнцийг хамтдаа байгуулахад бид бэлэн байна гэж хэлэв.
