solongonews
Ши Жиньпин дарга агаарын армийн баазад ажиллав
2019-08-23 19:04
Дарга Ши Жиньпин агаарын армийн баазад ажиллалаа.

    ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин энэ сарын 22-нд агаарын армийн нэгэн баазад ажиллав. Тэрбээр хэлсэн үгэндээ:

- Шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санаа болон шинэ эриний намын армиа хүчирхэгжүүлэх үзэл санааг гүнзгий суралцан хэрэгжүүлж, шинэ эриний цэрэг армийн стратегийн зарчмыг гүнзгий хэрэгжүүлж, анхны зорилт, үүрэг зорилгоо бат санаж, дайнд ялах чадвараа дээшлүүлэн, шилдэг амжилт бүтээлээр БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх хэрэгтэй гэж онцлов. Ши Жиньпин дарга видео бичлэгээр дамжин баазын холбогдох армийн байдалтай танилцав.

Дарга Ши Жиньпин офицер цэргийн ажил, амьдралын байдлыг асууж, тэдний уламжлалыг залгамжлан хөгжүүлж, мөн чанараа хадгалан, ур чадвараа боловсруулж, үүрэг хариуцлагадаа үнэнч хандахыг урамшуулан зоригжуулав. Тээвэр ба авран туслах нэгэн анги бэлтгэл сургуулилтаа эрчимжүүлэхийн зэрэгцээ 30 гаруй жил тасралтгүй нисэх онгоцоор ойжуулалт хийх үүрэг гүйцэтгэсэн байна. Ши Жиньпин дарга тэдний ололт амжилтыг үнэлж, тэд ардын армийн үндсэн зорилгыг бат ухамсарлаж, улсын эдийн засаг, нийгмийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн дэмжиж, нам ба ард түмнээс олгосон үүрэг зорилгыг сайтар биелүүлэхийг хүссэн байна.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл