Ши Жиньпин Казахстаны ерөнхийлөгчид баяр хүргэв
2019-06-10 21:21
Ши Жиньпин Казахстаны ерөнхийлөгчид баяр хүргэв.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин 06-р сарын 10-нд Токаевт цахилгаан илгээж, Казахстаны ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэжээ.
Ши Жиньпин баярын цахилгаандаа: - Хятад, Казахстан бол үнэнч итгэлцдэг найрсаг хөрш, хамтран ажиллаж хамт ялалт байгуулах иж бүрэн стратегийн түнш юм. Өдгөө хоёр орны харилцаа өндөр түвшинд үйл ажиллагаа явуулж, хоёр талын хамтран байгуулсан "бүс ба зам" баялаг үр дүнд хүрсэн бөгөөд хоёр талын харилцаа хөгжлийн гэгээн саруул ирээдүйтэй юм. Хятад Казахстаны харилцааг би маш чухалчилж үздэг, тантай нягт харилцаа холбоо байгуулж, хоёр орны харилцааг цаашид тогтвортой хөгжүүлэхэд бэлэн байна гэжээ.
Найруулагч: Bandi
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх
