solongonews
Ши Жиньпин дарга Пирейс гармын төслийн үйл ажиллагаатай танилцав
2019-11-12 20:12
Ши Жиньпин, Грекийн Ерөнхий сайд Мицотакис нар COSCO-гийн Пирейс гармын төслийнн үйл ажиллагаатай танилцав.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин гэргий Пэн Ли-Юань нар орон нутгийн цагаар энэ сарын 11-ний өдөр Грекийн Ерөнхий сайд Мицотакис болон түүний гэргийн хамт COSCO-гийн Пирейс гармын төслийн үйл ажиллагаатай танилцлаа.

Ши Жиньпин, Грекийн Ерөнхий сайд Мицотакис нар COSCO-гийн Пирейс гармын төслийнн үйл ажиллагаатай танилцав

Хоёр улсын удирдагчид болон гэргий нарын хамт боомтын үйл ажиллагаа, хөгжлийн төлөвлөгөөний танилцуулгыг сонсон, дээврийн тавцанд гарч боомтыг бүхэлд нь харжээ.

Ши Жиньпин дарга тухайн орон нутгийн ажилтнуудын төлөөлөгчидтэй ярилцаж, тэдний ажил амьдралын талаар асуужээ. Ши Жиньпин дарга хэлэхдээ:

-Пирейс гарамд хүрэлцэн ирсэндээ туйлын их баяртай байна. Мянга сонсохоор нэг үз гэдэг. Өнөөдөр миний бие Хятад улсын “Бүс ба зам” санаачилга нь уриа, домогийн биш, харин амжилттай туршлага, гайхамшигтай бодит байдал гэдгийг энд харлаа. "Бүс ба зам" санаачилга нь хамтдаа зөвшилцөх, байгуулах, хуваалцахыг баримталдаг. Ганц талын хэлснээр болохгүй, харин бүгд үүрэг хариуцлагатай юм. Хятад улс гадаад харилцааны хувьд шударга ёс, ашиг сонирхлын талаарх зөв үзэл бодлыг баримталдаг. COSCO компанийн Пирейс гармын төсөл хүнд хэцүү үед тусалсан гэдгийг сонсоод миний бие маш их баяртай байна. Та бүхэн Пирейс гармыг сайн барьж байгуулах нь "Бүс ба зам" -ын чухал оролцогч, хувь нэмэр оруулагчид болох юм. Та бүхэнд ажлын амжилт, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье гэсэн байна.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл