Орон нутгийн цагаар 11-р сарын 25-нд Японы ерөнхий сайд Шинзо Абе Токиод Хятадын төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-тэй уулзлав.
Шинзо Абе:
- Сүүлийн үед Хятад Япон хоёр орны дээд хэмжээний хэлхээ холбоо олширч, хоёр талын харилцаа сайжран хөгжих идэвхтэй хандлагатай байна. Японы тал Ши Жиньпин даргын ирэх хавар Японд хийх төрийн айлчлалыг хүсэн хүлээж байна. Тус айлчлал шинэ цаг эриний Япон Хятадын харилцааг түлхүү ахиулах томоохон боломж болно гэдэгт итгэж байна. Япон Хятадын харилцаа тогтвортой хөгжих нь Азийн энх тайван цэцэглэл хөгжлийн үндэс суурь болох бөгөөд дэлхийн чанартай сорилтыг даван туулахад ч туйлын чухал юм. Японы тал Хятадын талтай хамт Япон Хятадын харилцааны шинэ ирээдүйг нээхэд бэлэн байна. Японы тал хоёр орон дээд хэмжээний соёлын солилцооны зөвшилцлийн механизмыг эхлүүлэхийг дэмжиж байна. Хятадын талтай хамт хоёр орны иргэдийн найрамдлыг эрчимжүүлж, санал зөрөлдөөнтэй эмзэг асуудлыг эв дүйтэй зохицуулж, Япон Хятадын харилцаа сайжран хөгжихөд сайн сайхан уур амьсгал бүрдүүлж өгөхөд бэлэн байна. Миний бие ирэх сард Хятад улсад очиж Хятад, Япон, БНСУ-ын удирдагчдын уулзалтын үеэр Хятадын удирдагчидтай хоёр орны харилцааны талаар саналаа гүнзгий солилцоход бэлэн байна гэж хэллээ.
Ван И:
- Хоёр орны удирдагчдын улс төрийн удирдлага болон хоёр талын хамтын хүчин чармайлтаар Хятад, Японы харилцаа хэвийн замдаа орж, тасралтгүй сайжран хөгжих хандлагатай байна. Ши Жиньпин дарга болон Шинзо Абе энэ оны 06-р сард Осакад амжилттай уулзаж, шинэ цаг эриний шаардлагад нийцсэн Хятад, Японы харилцаа хөгжүүлэх тал дээр чухал нийтлэг ойлголтод хүрсэн юм. Хоёр орны харилцаа муруй замыг туулж, өнөөдрийн амжилтад хүрсэн нь амаргүй юм. Үүний нандигнан үзэх ёстой гэж хэлэв.
