2020 оны 12-р сарын 12-нд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилгыг тодорхойлох дээд хэмжээний цахим уулзалтад Хятад улсын дарга Ши Жиньпин “Өнгөрсөн ирээдүйгээ холбон уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхий нийтийн шинэ аянд мордъё” сэдэвт илтгэл тавьж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудлаар Хятад улс бие даан хувь нэмэр оруулахаа мэдэгдэн, авч хэрэгжүүлэх шинэ бодлогуудаа танилцуулсан юм. Тэрээр: - Уур амьсгалын өөрчлөлт бол дэлхийн чанартай өрсөлдөөн сорилт юм. Ямар ч улс орон үүнээс гадуур байж чадахгүй гэж хэллээ.
Ши Жиньпин дарга сүүлийн жилүүдэд болсон олон уулзалт арга хэмжээнд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудлаар байр сууриа илэрхийлж, Хятад улсын амлалтыг тодорхойлж байсан бөгөөд дэлхий нийтийн олон талт хамтын ажиллагааг идэвхтэй дэмжсээр ирсэн.
2015 оны 11-р сарын 30-нд Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Парисын хурлын нээлтийн ёслолд Ши Жиньпин дарга илтгэл тавьж, Хятад улс биеэ даан хувь нэмрээ оруулна гэсэн байна. Түүнчлэн 2030 он орчим буюу аль болох богино хугацаанд нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлын хэмжээг оргил үеэс нь бууруулж, 2030 он гэхэд ДНБ болон нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлын харьцлыг 2005 оныхоос 60-65 хувиар бууруулж, нүүрс, газрын тос, байгалийн хий зэргээс бусад эрчим хүчний хэрэглээг нийт хэмжээний 20 орчим хувь болгож, ойн нөөцийг 2005 оныхоос ойролцоогоор 4.5 тэрбум шоо метр нэмэгдүүлнэ гэсэн байна.
12-р сарын 12-нд болсон Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилгыг ахиулан тодорхойлох дээд хэмжээний цахим уулзалтад Ши Жиньпин дарга үг хэлж, Хятад улс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх “Парисын гэрээ”-г тохиролцохын төлөө чухал хувь нэмэр оруулсан бөгөөд тус гэрээний заалтуудыг идэвхтэй хэрэгжүүлж ирсэн юм. Хятад улсын цаашдын зорилтын талаар:
- 2030 он гэхэд Хятад улс ДНБ болон нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлын харьцлыг 2005 оныхоос 65 хувиас илүү бууруулж, нүүрс, газрын тос, байгалийн хий зэргээс бусад эрчим хүчний хэрэглээг нийт хэмжээний 25 орчим хувь болгож, ойн нөөцийг 2005 оныхоос ойролцоогоор 6 тэрбум шоо метр нэмэгдүүлэн, цахилгаан эрчим хүч, нарны эрчим хүчний цахилгаан гаргах хүчин чадлыг 1.2 киловаттад хүргэхээ мэдэгдэхэд таатай байна гэж хэллээ.
2020 оны 9-р сарын 22-нд Ши Жиньпин НҮБ-ын ерөнхий ассамблейн 72-р чуулганы ерөнхий шүүмжлэлд мэдэгдэхдээ, Хятад улс бие даан илүү хувь нэмрээ оруулж, улам эрчимтэй арга бодлого хэрэгжүүлж, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг 2030 он болохоос өмнө оргил үеэс нь бууруулж, 2060 он гэхэд бохир хийн ялгаралгүй болгохын төлөө хичээн зүтгэнэ гэсэн юм.
Дарга Ши Жиньпин 2015 оны 09-р сарын 27-нд НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудлаарх удирдагчдын хүлээн авалтад оролцохдоо хөгжингүй орнууд хөрөнгө мөнгө болон технологийн талаарх үүрэг хариуцлагаа ухамсарлаж, 2020 он хүртэл жил бүр 100 тэрбум ам.доллар нийлүүлэх амлалтаа биелүүлж, хөгжиж буй орнуудад уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зориулалттай технологио шилжүүлэх ёстой. Хятад улс 2020 он гэхэд бохир хийн ялгарлыг 40-45 хувиар бууруулах зорилтоо биелүүлэхийн төлөө зүтгэж байна гэж илэрхийлэв.
2015 оны 10-р сарын 18-нд Ши Жиньпин дарга Ройтерст өгсөн ярилцлагадаа:
- Уур амьсгалын өөрчлөлт бол дэлхий нийтэд тулгарч буй өрсөлдөөн сорилт юм. Ямар ч улс орон үүнээс гадуур байж чадахгүй. Хятад улс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Өмнөд Өмнөдийн хамтын ажиллагааны 20 тэрбум юаний санг байгуулж, хөгжиж буй бусад оронд туслахыг хичээж байгаа гэж хэллээ.
Ши Жиньпин дарга 2015 оны 11-р сарын 02-нд Францын Ерөнхийлөгч Холландетэй уулзахдаа:
- Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Парисын хурлыг зохион байгуулахын төлөө оруулсан Францын хүчин зүтгэлийг Хятад улс өндрөөр үнэлж байгаа бөгөөд шуурхай дэмжинэ. Хятад улс тус хурлыг амжилттай зохион байгуулахын төлөө бодит хүчин чармайлтаа оруулсан юм гэж хэлсэн байна.
