solongonews
Долоо хоногийн онцлох мэдээ
2022-04-07 11:30
Долоо хоногийн онцлох мэдээ /04-р сарын 01-нээс 07-ны өдөр/

04-р сарын 01-ний өдөр:

Видео уулзалтын үеэр

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 04-р сарын 01-ний орой Бээжин хотноо Европын зөвлөлийн дарга Мишель, Европын Холбооны комиссын дарга Вон дер Лейен нартай видео уулзалт хийв.

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 49 дүгээр чуулганаар Хятад, Пакистан, Египет, Өмнөд Африк, Болив-ийн хамтран дэвшүүлсэн “Нийгэм, эдийн засаг, соёлын эрхийг дэмжих, хамгаалах болон тэгш бус байдлыг арилгах тухай тогтоол”-ыг батлав.

04-р сарын 02-ны өдөр:

БНХАУ, Бүгд Найрамдах Азербайжан Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой 04-р сарын 02-ны өдөр тохиосон байна. Улмаар БНХАУ-ын дарга Ши Жиньпин. Азербайжаны ерөнхийлөгч Алиев нар харилцан баярын цахилгаан илгээжээ.

АНУ-ын Үндэсний Тээврийн хэрэгслийн Аюулгүй Байдлын Зөвлөл (NTSB) 04-р сарын 02-ны өдөр эрх бүхий төлөөлөгчид болон техникийн зөвлөхүүдээс бүрдсэн 7 хүний​​бүрэлдэхүүнтэй ажлын багийг Хятад улсад томилж, Хятадын MU5735 онгоцны ослын мөрдөн байцаалтад оролцуулахаар болжээ. Тэдний гол үүрэг нь Хятадын тал ослын шалтгааныг судлахад нисэх онгоцны дизайн, үйлдвэрлэлийн үүднээс техникийн туслалцаа үзүүлэх явдал болно.

04-р сарын 03-ны өдөр:

Украины Батлан ​​хамгаалахын дэд сайд Анна Маляр 04 дүгээр сарын 03-ны өдөр Киев мужийг Оросын цэргээс бүрэн чөлөөлсөн тухай Facebook хуудсандаа бичжээ. Оросын талын мэдээлснээр, 04-р сараас хойш Балтийн гурван оронд Оросоос байгалийн хийн нийлүүлэлтээ тасалсан байна. Украины Эдийн засгийн дэд сайд 03-ны өдөр хэлэхдээ, дайны улмаас Украинд учруулсан эдийн засгийн шууд хохирол 565 тэрбум ам.долларт хүрсэн гэжээ.

04-р сарын 04-ний өдөр:

Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И, Панамын гадаад харилцааны сайд Эрика Муинес нар

Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И 04-р сарын 04-ний өдөр хүсэлтийн дагуу Украины гадаад харилцааны сайд Кулебатай утсаар ярьж, хоёр тал Украины нөхцөл байдлын талаар санал бодлоо солилцжээ. Тухайн өдөр Ван И мөн хүсэлтийн дагуу Унгарын гадаад харилцааны сайд Петер Сияяартотой утсаар ярьсан бөгөөд Аньхүй мужийн Түньши хотноо Панамын гадаад харилцааны сайд Эрика Муинестэй хэлэлцээ хийсэн байна.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын 04-ний өдөр “Гадаадын орнуудын найрсаг бус үйлдлийн эсрэг хариу арга хэмжээ авах тухай зарлиг”-т гарын үсэг зурсан бол ЕХ-ны гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлогын асуудал хариуцсан дээд төлөөлөгч Боррель 04-ний өдөр хэлэхдээ, ЕХ Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ боловсруулах ажлыг түргэтгэх болно гэжээ.

04-р сарын 05-ны өдөр:

БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын яам энэ сарын 05-ны өдөр мэдээлснээр, 2022 оны “Ханшийн баяр”-ын 3 хоногийн амралтаар Хятад улсын хэмжээнд давхардсан тоогоор 75 сая 419 мянган жуулчин хүлээн авсан нь өнгөрсөн жилийн мөн үеэс 26.2 хувиар буурсан байна. Дотоодын аялал жуулчлалын орлого 18 тэрбум 780 сая юаньд хүрсэн нь мөн өмнөх оны мөн үеэс 30.9 хувиар буурсан. Харин Үндэсний соёл, аялал жуулчлалын системд аюулгүй байдлын томоохон осол эндэл гараагүй гэжээ.

04-р сарын 06-ны өдөр:

БНХАУ-ын Ши Жиньпин, Арменийн ерөнхийлөгч Хачатурян нар

БНХАУ-ын Ши Жиньпин, Арменийн ерөнхийлөгч Хачатурян нар 04-р сарын 06-ны өдөр хоёр орны дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан харилцан баярын цахилгаан илгээв.

Балба улсын цэрэг армиар голлосон гурван баг уулчид энэ сарын 06-ны өдрөөс эхлэн дэлхийн хамгийн өндөр оргил Эверест  зэрэг дөрвөн оргилд цэвэрлэгээ хийхээ мэдэгджээ. Балбын армийн жанжин штабын дарга хурандаа генерал Шарма 05-ны өдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр “Гималайн оргилуудыг аваръя” гэх уриатай далбааг багийнханд гардуулсан байна.

04-р сарын 07-ны өдөр:

04-р сарын 07-ны өдрийн 07 цаг 47 минутад Хятад улс Жючюаний хиймэл дагуул хөөргөх төвөөс “Чан Жэн-4 С” зөөгч пуужингаар “Гао Фэнь-3 03 тоот” хиймэл дагуулыг хөөргөж, урьдчилан товлосон тойрог замд амжилттай оруулснаар хөөргөлтийн ажиллагаа бүрэн амжилттай болов.

Найруулагч: С.Урьхан
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл