Энэ бол хүн төрөлхтний хувь заяатай холбоотой гүнзгий анхаарах зүйл бөгөөд дэлхийг урагш чиглүүлж буй цаг үеийн хүчтэй дуу хоолой юм.
2014 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Ши Жиньпин дарга Парис дахь ЮНЕСКО-гийн төв байранд чухал илтгэл тавьж, дэлхийн эв найрамдал, хүн төрөлхтний дэвшлийн өндөрлөгөөс харан, соёлын харилцан солилцоо, харилцан суралцах чухал санаачилгыг дэвшүүлж, Хятадын энх тайван хөгжлийн тухай үзэл баримтлалыг нарийн тайлбарлав.
- Хэрэв дэлхий нийтээрээ энх тайвны үзэл баримтлалыг зүрх сэтгэлдээ бэхжүүлж, энхтайвны далбааг өндөрт өргөх юм бол дайнаас урьдчилан сэргийлэх, эсэргүүцэх хүчирхэг хүчийг бүрдүүлж чадна гэж хэллээ.
Өнөөдөр дэлхий нийт бүтэн зууны турш үл үзэгдсэн томоохон өөрчлөлтүүдтэй нүүрлээд байна. Цар тахал, цаг уурын өөрчлөлт зэрэг уламжлалт бус аюул заналхийлэл улам бүр газар авсаар байгаа бөгөөд дээрэлхэл, хүйтэн дайны сэтгэлгээ, нэг талт байдал нь дэлхийн энх тайван, тогтвортой байдал, тогтвортой хөгжилд нөлөөлж байна. "Энхтайвны ой" нь "Ширэнгэн ойн хууль"-ийн шинэ аюул заналхийлэлтэй тулгарч байна.
“Энх тайвны үзэл баримтлалын үрийг дэлхийн хүмүүсийн зүрх сэтгэлд тарья." Эдгээр жилүүдэд Парисаас Нью-Йорк, Женевээс Бээжин, газар дээр нь илтгэл тавихаас видео харилцан яриа хүртэл Ши Жиньпин дарга дэлхийн өнцөг булан бүрт Хятад улсын энх тайвны үзэл баримтлалын санаачилгыг түгээн дэлгэрүүлж, Хятадын үйл ажиллагаа нь дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хадгалахад хувь нэмрээ оруулсаар байна.
Энх тайвны үзэл баримтлалаар дайны хар мананг арилгах нь
2021 он бол хүмүүсийн дайн ба энх тайвны мэдрэмжийг дахин төрүүлэх жил юм: Афганистан дахь дайны 20 жил, Сирийн хямралын 10 жил, Ливийн иргэний дайны 10 жил гэх зэрэг.
Хичнээн хүний амь үрэгдэв: зөвхөн Сирийн дайнд гэхэд 350,000 хүн амь үрэгдсэн.
Хичнээн хүний ахуй амьдрал сүйрэв: Ливид 400,000 хүн нүүлгэн шилжүүлэгдсэн хэвээр байгаа бөгөөд нэг сая гаруй хүн тусламжийн нэн шаардлагатай байна.
Хичнээн хүүхдийн мөрөөдөл нурав: Нэгдсэн Үндэстний Байгууллагын статистик мэдээллээс харахад 2005-2019 онд зөвхөн Афганистанд хамгийн багадаа 26,000 хүүхэд дайны улмаас нас барсан, нэг хэсэг ньхөгжлийн бэрхшээлтэй болсон байна.
Афганистаны Кабул хотын иргэн Файз Ахмедийн дуу хоолойг сонсоорой:
- Би амьдралдаа энх тайван нэг өдрийг ч харж байгаагүй. Манай улс энх тайван, тогтвортой байдалд хүрч чадна гэж найдаж байна. Би энэ өдрийн төлөө залбирч ирсэн гэж ярьлаа.
ЮНЕСКО-гийн төв байрны урд талын чулуун хөшөөн дээр "Дайн хүний оюун ухаанаас үүдэлтэй тул хүний оюун санаанд энх тайвныг хамгаалах халхавчийг босгох шаардлагатай байна" гэсэн олон хэл дээр бичсэн үг байдаг.
Ши Жиньпин дарга долоон жилийн өмнө тавьсан илтгэлдээ энэхүү санамж үгийг тусгайлан иш татан авч, энх тайвны үзэл баримтлалын асар их ач холбогдлыг онцлон тэмдэглэсэн байдаг. Улмаар Хятадын үндэстний үзэл санаанд "ялгаагүй зохицол", "хамтдаа сайн сайхан" зэрэг үзэл баримтлалыг гүнзгий шингээж, "Соёлын солилцоо, харилцан суралцах нь бүх улс орны ард түмний найрамдлыг нэмэгдүүлэх гүүр, хүн төрөлхтний нийгмийг урагшлуулах хөдөлгөгч хүч, дэлхийн энх тайвныг бэхжүүлэх холбоос болох"-ыг уриалсан байна.
Өнгөрсөн долоон жилийн хугацаанд НҮБ, G20, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, БРИКС-ийн удирдагчдын уулзалт зэрэг олон талт чухал платформууд, энхтайван зэрэгцэн орших таван зарчим, Бандунгийн үзэл санаа, Японы түрэмгийллийг эсэргүүцэх Хятадын ард түмний дайн, дэлхийн фашистын эсрэг дайны ялалтыг тэмдэглэх зэрэг чухал үйл ажиллагааны үеэр Ши Жиньпин дарга Хятад улсын энх тайвны хөгжлийн санаачилгыг бүх талаар тайлбарлаж, энх тайван байдал нь Хятад болон дэлхийн хөгжилд чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглээд “Хятад улс энх тайван хөгжлийн замаар тууштай замнах болно”, “Дэлхийн энх тайвныг бүтээгч, хамгаалагч нь байх болно” гэж зарласан. Түүнчлэн “өнгөлөг, эрх тэгш, хүртээмжтэй” соёл иргэншлийн үзэл баримтлал, “Нийтлэг, ерөнхий, хамтын ажиллагаа, тогтвортой байдал” Азийн аюулгүй байдлын үзэл баримтлал, хамтдаа зөвшилцөх, хамтдаа бүтээн байгуулах, хамтдаа хуваалцах, шударга ёс ба ашиг сонирхлын үзэл зэрэг санаачилгыг тайлбарлаж, Хятадын энх тайвны үзэл баримтлалын утга санааг тасралтгүй баяжуулж ирсэн юм.
Хятадын "Энхтайвны үзэл баримтлал" нь нарны гэрэл, шүүдрийн дусал мэт, энх тайвны үзэл баримтлалын үрийг ургуулж, бидний оршин амьдрах энэхүү цэнхэр гарагаа "Энх тайвны нэгэн ой"-г ургуулахын төлөө эерэг энерги нэмэрлэх ёстой.
Сири улсын Хятадын хэргийн судлаач Мухаммед Захра: - Хятад улс олон улсын харилцаанд энх тайвнаар зэрэгцэн орших, бусад орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байхыг эрмэлзэж ирсэн бөгөөд зөрчил мөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэхийг уриалж ирсэн гэж хэлэв.
Кенийн олон улсын харилцааны судлаач Кевинс Адхилл: - Ши Жиньпин дарга Хятад улсад энх тайван хэрэгтэй. Энх тайвныг дээдэлдэг, дэлхийн энх тайвныг хамгаалахын тулд чадах бүхнээ хийж, дайн, ядууралд нэрвэгдсээр байгаа хүмүүст чин сэтгэлээсээ туслахад бэлэн байна. Хятадын энх тайвны үзэл баримтлал нь Хятадын гадаад харилцаанд үргэлж илэрсээр байх болно гэж хэллээ.
Энх тайвны практикаар дэлхийн хөгжлийг ахиулна
Үнэмлэхүй ядуурал, шударга бус хуваарилалт, хүнсний хямрал, туйлын сэтгэлгээ, нэг талт үзэл, хүйтэн дайны сэтгэлгээ зэрэг энэ бүгд мөргөлдөөн, тэр байтугай дайны үндсэн шалтгаан юм. Энх тайван байдалд заналхийлж буй эдгээр элементийг арилгах нь улс орны үүрэг.
- Дайныг хүн төрөлхтнөөс хол байлгах, дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүүхдүүдийг энхтайвны наранд аз жаргалтай өсгөхийн тулд бид хүчин чармайлт гаргах ёстой гэж долоон жилийн өмнө ЮНЕСКО-гийн төв байранд болсон форум дээр Ши Жиньпин дарга чин сэтгэлийн уриалга гаргаж зарласан юм.
Хэлсэн бол хийх ёстой, хийсэн бол үр дүнд хүрэх ёстой. Олон жилийн турш НҮБ-ын үйл ажиллагааг дэмжихээс эхлээд олон талт хамтын ажиллагааг сайжруулан, “Бүс ба зам”-ын өндөр чанартай хамтарсан бүтээн байгуулалтаас тогтвортой хөгжлийг нэмэгдүүлэх хүртэл, уур амьсгалын өөрчлөлтөд идэвхтэй хариу арга хэмжээ авахаас дэлхийн ядуурлыг бууруулах ажлыг хүртэл дэмжив. Улмаар олон улсын хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулахаас эхлээд цар тахлын эсрэг хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлсэн. Төрийн тэргүүлэх дипломат удирдлага дор Хятад улс дэлхийн сорилтуудыг даван туулах практик үйл ажиллагаагаараа дэлхий нийттэй нэгдэж, бодитой арга хэмжээ авч, хүн төрөлхтний энх тайван, хөгжил дэвшлийг ахиулах гол хүч болно.
- Хятад улс НҮБ-ын Ерөнхий ассемблейн хоёр дахь хувь нэмэр оруулагч, энхийг сахиулагч улс бөгөөд Аюулгүй байдлын зөвлөлийн байнгын гишүүдийн дунд энхийг сахиулагчдыг илгээгч хамгийн том улс, олон улсын энхийг сахиулах ажиллагаа зэрэг олон нийтийн аюулгүй байдлын бүтээгдэхүүнийг үргэлжлүүлэн хангаж, дэлхийн энх тайвныг хамгаалахад хувь нэмрээ оруулсаар байх болно.
- Хятад улс цаг уурын үйл ажиллагааг идэвхтэй сурталчлагч, тууштай хэрэгжүүлэгч бөгөөд цаг уурын өөрчлөлтийг шийдвэрлэх чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэн, цаг уурын өөрчлөлтийг шийдвэрлэхэд хөгжиж буй орнуудыг идэвхтэй дэмжиж, нүүрстөрөгчийн ялгаралтын дээд түвшинд хүрэх, нүүрстөрөгчийн төвийг сахих төвшинд хүрэх цаг хугацааны зорилтод хүрч, ногоон, нүүрстөрөгч багатай хөгжлийн замаар замнах хатуу шийдвэрийг дэлхий нийтэд тунхаглав.
- Хятад улс олон талт үзлийг хэрэгжүүлж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулах Хятадын төлөвлөгөөг боловсруулж, НҮБ-аар төв болгосон олон улсын тогтолцоог дэмжин, олон улсын эрхзүйд үндэслэсэн олон улсын дэг журмыг тууштай баримталж, дэлхий нийтийн шударга ёс, энх тайван, аюулгүй байдлыг хангах хүчтэй дуу хоолой хэвээр байна.
- Хятад улс цар тахлын эсрэг тэмцэлд олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцон дэмжиж байна. Цар тахлын эсрэг вакцины хомсдолын үед Азиас Европ, Африкаас Латин Америк хүртэл, Хятад улсын вакцин тив алсалж, уул, далай даван хүргэгдэж байгаа юм. Хятад улс дэлхийн 80 оронд вакцины тусламж үзүүлээд байгаагийн зэрэгцээ дэлхийн 47 оронд вакцин экспортолсон нь Хятадын ард түмэн эв найртай хамтран ажиллах ёс суртахууны хариуцлагыг бүрэн харуулж байна.
Хөгжил бол бүх асуудлыг шийдвэрлэх чухал үндэс суурь юм. Хөгжлөөр дамжуулан энх тайвныг дэмжих нь Хятадын энх тайвны философи, практик үйл ажиллагааны чухал цөм юм.
- Хятад улс ядуурлын эсрэг тэмцэлд бүрэн ялалт байгуулж, дэлхийн ядуурлыг бууруулах түүхэн дэх гайхамшгийг бүтээсэн. Ядуурлаас ангижрах практикт бий болсон Хятадын онцлог шинжтэй ядуурлын эсрэг онол нь дэлхийн хөгжил, засаглалын асуудалд орооцолдсон тулгамдсан асуудал болох ядуурлаас ангижрах Хятадын ухааны хувь нэмрийг оруулсан.
- "Бүс ба зам" олон улсын хамтын ажиллагааны утга санааг байнга баяжуулж байдаг. "Эрүүл торгоны зам", "Дижитал торгоны зам", "Ногоон торгоны зам" гэх зэрэг хамтын ажиллагааны төслүүдийг тогтвортой хэрэгжүүлсэн. Хамтын ажиллагааны механизмыг өдрөөс өдөрт сайжруулан, хамтын ажиллагааны үзэл баримтлалыг үргэлжлүүлэн баяжуулж, хамтын ажиллагааны түншүүд улам бүр нэмэгдэж байна. “Бүс ба зам”-ыг өндөр чанартайгаар хамтран бүтээн байгуулж, цар тахлын эсрэг тэмцэх, эдийн засгийг сэргээх, ард иргэдийн сайн сайхан байдлыг дээшлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн.
Египетийн Социалист намын Ерөнхий нарийн бичгийн дарга Шабан:
- Хятад улс хөгжлийн туршлага, мэдлэгийг хангахад үргэлж бэлэн байдаг бөгөөд дайн, мөргөлдөөнөөс ангид хүний нийгэм байгуулахыг зорьдог гэж хэллээ.
Соёл иргэншлийн яриа хэлэлцээрээр дамжуулан дэлхийн эв найрамдлыг сурталчилна
- Соёл иргэншил нь харилцан солилцоо хийснээр өнгө өнгөөр гэрэлтэж, харилцан суралцсанаар баяждаг. Соёл иргэншлийн солилцоо ба харилцан суралцах нь хүн төрөлхтний соёл дэвшиж, дэлхийн энх тайван хөгжлийн чухал хөдөлгөгч хүч болдог гэж Ши Жиньпин дарга хэлсэн байдаг.
Одоогийн байдлаар энэ зуунд гараагүй цар тахал давхацсан томоохон өөрчлөлтүүд гарч, дэлхий дахин улам хурдтай хөгжиж, "Соёл иргэншлийн мөргөлдөөн", "Салан тусгаарлах онол" болон янз бүрийн "Хавхын онол"дуулиантай байна. Цөөхөн хэдэн улс орон болон зарим улс төрчид олон улсын хамтын нийгэмлэгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлт, хөгжлийн төлөөх нийтлэг хүслийг үл тоомсорлож, "жижиг тойрог", "шинэ хүйтэн дайн"-ыг санаатайгаар бий болгохыг оролдож, дэлхийн энх тайвны ирээдүйг бүрхэг болгож байна.
Өөр өөр соёл иргэншлүүдийн хооронд зөрчилдөөн, эсвэл яриа хэлэлцээр, сөргөлдөөн, эсвэл хамтын ажиллагаа нь хүн төрөлхтний ирээдүй, хувь тавилантай холбоотой цаг үеийн сэдэв болжээ.
- Хамтын сорилтуудыг даван туулж, сайн сайхан ирээдүйд хүрэхэд эдийн засаг, техник технологи хүч, соёл, соёл иргэншлийн хүч шаардлагатай гэж Ши Жиньпин даргын 2019 оны Азийн соёл иргэншлийн яриа хэлэлцээрийн бага хурлаар тодорхой тайлбарласан.
Хүмүүнлэгийн салбарын солилцоо, соёл иргэншлийн яриа хэлэлцээрийг ахиулах нь Хятадын төрийн тэргүүлэх дипломат үзэсгэлэнт төрх юм. Айлчлалын үеэр таван тивийн соёл иргэншлийн тухай гүнзгий ойлголцох, эсвэл Хятад ба гадаад орнуудын соёлын солилцооны тухай түүхийг өгүүлэх. ШХАБ-ын хүмүүнлэгийн солилцоо, хамтын ажиллагааны нийтлэг холбоог эрчимжүүлэх, эсвэл хүмүүнлэгийн солилцоог БРИКС-ийн хамтын ажиллагааны "гурван дугуйт хөдөлгүүр"-т нэгтгэх. "Бүс ба зам"-ыг "Соёл Иргэншлийн зам" болгож бүтээн байгуулахыг санал болгох, эсвэл соёл иргэншлийн солилцоо, харилцан суралцах замаар хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц нэгдлийг байгуулах зэрэг. Ши Жиньпин дарга соёл иргэншлийн тухай үзэл баримтлал нь хүмүүсийн зүрх сэтгэлд гүнзгий байр суурь эзэлдэг гэж дурдсан байдаг.
Пакистан улсын Исламабад дахь Энхтайван болон гадаад харилцааны Хүрээлэнгийн захирал Ферхат Асиф:
- Хятад улс соёл иргэншлүүдийн хооронд чухал яриа хэлэлцээрийг эхлүүлж, адил бус соёл иргэншлийн дунд энх тайвнаар зэрэгцэн орших арга замыг хуваалцсан. Энэ нь дэлхийн энх тайвны төлөөх Хятадын нэр хүндийн мөн чанар юм гэж хэллээ.
Кенийн судлаач Адхилл:
- Дэлхийн энх тайван, хөгжлийн холбоос болох Хятад улс олон улсын солилцоонд маш чухал үүрэг гүйцэтгэсэн. Хятад улс зөрчилдөөн, сөргөлдөөнөөс илүү олон янзын соёл иргэншлийн солилцоо, харилцан суралцах, улс орнуудын харилцан хүлээцтэй байдал, хамтын ажиллагааг дэмжиж байгаа бөгөөд ингэснээр л хүн төрөлхтөн илүү сайн ирээдүйтэй болно гэж хэлэв.
50 жилийн өмнө Хятад НҮБ-д эргэн ирж, дэлхийн энх тайвныг хамгаалах, хүн төрөлхтний дэвшлийг урагшлуулах агуу үйлсэд чухал хүч нэмэрлэсэн.
- Хятад улс үргэлж дэлхийн энх тайвныг бүтээгч, дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулагч, олон улсын дэг журмыг хамгаалагч байсаар ирсэн гэж Ши Жиньпин дарга ёслол төгөлдөр зарлаж байсан.
Хятад улс түүхэн шинэ гараан дээр зогсож, энх тайвны хөгжлийн замаар тууштай явж, дэлхийн энх тайвныг сахин хамгаалах замаар өөрийгөө хөгжүүлэх төдийгүй, дэлхийн энх тайвныг өөрийн хөгжлөөр дамжуулан хамгаалж, улсын хэмжээнд ард түмэн энх тайвныг хамтдаа эрэлхийлэх, энх тайвныг хамтдаа хамгаалах, хамтдаа хуваалцахад улам их шинэ хувь нэмэр оруулах нь дамжиггүй.
