solongonews
Дэлхийн тогтвортой хөгжлийг урагшлуулна
2020-12-30 23:28
Дэлхийн тогтвортой хөгжлийг урагшлуулна.

Хэрэв 2020 оны цаг уурын өөрчлөлтийн тухай хамгийн халуун мэдээг сонгоход хүрвэл, 9-р сарын 22-нд гарсан нэгэн том үйл явдал эрхбиш тэрхүү жагсаалтад орох учиртай. Тус өдөр Хятад улсын дарга Ши Жиньпин НҮБ-ын Ерөнхий Ассемблейн хугацаанд мэдэгдэхдээ: 2030 оноос өмнө Хятад улс нүүрстөрөгчийн ялгаралтын дээд цэгтээ хүрч, 2060 оноос өмнө нүүрстөрөгч ялгаруулахгүй байхыг биелүүлэхээ амалж байна гэжээ.

Бүх дэлхийн эдийн засгийн хоёр дахь том цогц анх удаагаа нүүрстөрөгч ялгаруулахгүй байх амлалтаа биелүүлэх тодорхой цаг хугацааг дурдсан явдал дэлхийн тогтвортой хөгжлийг урагшлуулах зангилаа арга барил болсон юм. Ирээдүйд Хятад улс нүүрстөрөгч ялгаруулахгүй байхыг биелүүлэх цаг хугацааны хувьд, бараг зөвхөн Герман, Их Британи зэрэг хөгжсөн орны тал хувь төдий юм. Хөгжлийн хэлбэрийн өөрчлөлтийн иймэрхүү эрч хүч түүхэнд байгаагүй гэж хэлж болох юм.

Өнгөрсөн таван жил бол Хятадын экологийн орчин хамгийн ихээр сайжирсан таван жил болох юм. 2019 онд Хятадын нэгж бүрийн ДНБ-д ногдох нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалт 2005 оныхоос 48.1% -иар буурч, 2020 онд биелүүлэх нүүрстөрөгчийн ялгаруулалтыг багасгах зорилтоо ихээр давуулан биелүүлж, олон жил дараалан бүх дэлхийн сэргээгдэх эрчим хүчний хамгийн том хөрөнгө оруулагч орон болсон байна.

Хятад улс дэлхийн нүүрстөрөгчийн ялгаруулалтыг улам багасгах явдлыг идэвхтэй ахиулж, одоогоор бүх дэлхийн 100 гаруй орон, бүс нутагтай эрчим хүчний худалдаа, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн чадавх, тоног төхөөрөмж, технологи, стандарт зэрэг салбарт өргөнөөр хамтран ажиллаж байна. Хятад улс бас эрчим хүчний эх баялагийн олон талт засаглалтай идэвхтэйгээр уялдаж, Биологийн олон янз байдлын тухай конвенц зэрэгт түрүүлэн гарын үсэг зуран зөвшөөрсөн байдаг. 2019 оны НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн бага хурлын дарга Каролина Шмидт үнэлэн хэлэхдээ: “Парисын хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэх, олон орон нийтлэг ойлголтод хүрэхийг ахиулах, дэлхийн уур амьсгалын асуудлыг хамтдаа зохицуулах зэрэг талаар Хятад улс чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм гэжээ.

Хятадын “14-р таван жил”-ийн төлөвлөгөөний саналын дагуу, ирэх таван жилд Хятадын үйлдвэрлэл амьдралын арга хэлбэр ногоон хөгжилд шилжих явдал товойм амжилтад хүрэх болно, гол гол бохир бодисын гаргалтын ерөнхий хэмжээ үргэлжлэн буурна. 2035 он гэхэд Хятадын нүүрстөрөгчийн ялгаруулалт дээд цэгтээ хүрсний дараа, тогтвортой буурч, экологийн орчин үнэнхүү сайжирч, үзэсгэлэнт сайхан Хятад орныг бүтээн байгуулах зорилт үндсэндээ биелэх болно. Итгэлийг чухалчлан амлалтаа сахидаг Хятад улс хөгжлийн шинэ ойлголтоор удирдуулж, эдийн засаг нийгмийн хөгжил бүх талаар ногоон хэлбэрт шилжихийг ахиулж, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах зорилгоо бодитоор биелүүлэхийг төсөөлж болох юм.

Найруулагч: Б.Болор
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл