Хятад улсын дарга Ши Жиньпин, Пакистаны Ерөнхий сайд Имран Хан нар 10-р сарын 26-нд утсаар ярьжээ.
Ши Жиньпин хэлсэн үгэндээ "Хятад, Пакистан дипломат харилцаа тогтоосон 70 жилийн турш, хоёр тал жаргал зовлонгоо хамтдаа хуваалцаж ирсэн юм. Өнөөдөр дэлхий ертөнц зуун жилд тохиож байгаагүй томоохон өөрчлөлтүүдийг туулж, дэлхий дахинд үймээн донсолгоо, эрсдэл улмаар нэмэгдсээр байна. Шинэ нөхцөл байдалд Хятад, Пакистан хоёр орон хамтдаа байж, хоёр орон хэзээд хувиршгүй стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг ахиулж, шинэ эрин үеийн илүү нягт Хятад Пакистаны хувь заяаны хамтын цогц байгуулах ёстой" гэжээ.
Хятадын өндөр чанартай хөгжлийн шинэ боломжийг Пакистантай хуваалцахад Хятад улс бэлэн байна. Пакистаны талын цар тахлын эсрэг тэмцлийг Хятад улс үргэлжлэн дэмжиж ажиллах бөгөөд Хятад, Пакистаны эдийн засгийн коридорыг өндөр чансаатай хамтаар бүтээн байгуулж, хөдөө аж ахуй, дижитал эдийн засаг, нийгэм, иргэдийн амьжиргаа зэрэг салбарын хамтын ажиллагааг дэмжиж, өсөлтийг нэмэгдүүлэн, иргэдийн амьжиргаанд тус дөхөм үзүүлнэ. Түүнчлэн хоёр тал терроризмын эсрэг аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийн тулд Пакистаны талтай нягт хамтран ажиллаж, олон талт харилцааг тууштай хэрэгжүүлэхэд Хятад улс бэлэн байна хэмээн дарга Ши Жиньпин онцолжээ.
Имран Хан хэлэхдээ "ХКН байгуулагдсаны 100 жилийн ой, Пакистан, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд би дахинтаа баярын мэндчилгээ дэвшүүлж байна, мөн БНХАУ НҮБ дахь хууль ёсны суудлаа сэргээсний 50 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээг амжилттай зохион байгуулсанд Хятад улсад баяр хүргэж байна. Ши Жиньпин даргын саналыг би бүрэн үнэлэн сайшааж байна. Хятадын талтай хамтаар Пакистан Хятадын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалт, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулахад Пакистан улс бэлэн байна" гэжээ.
Хоёр тал бас Афганистан зэрэг асуудлаар санал бодлоо солилцжээ.
