solongonews
Ши Жиньпин Бах нар утсаар ярив
2021-01-26 11:27
Ши Жиньпин Бах нар утсаар ярив

01-р сарын 25-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Бахтай утсаар ярилаа.

Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, Ковид-19 цар тахал дэгдсэнээс хойш Олон улсын олимпын хороо хариу арга хэмжээ авч, олимпын хөдөлгөөний эв нэгдэл, тогтвортой байдлыг хадгалж, дэлхийн хэмжээнд тархасан халдварын эсрэг тэмцэл ба Олимпын хөдөлгөөний тогтвортой, эрүүл хөгжлийг ахиулахын тулд нааштай хувь нэмэр оруулсаар ирсэн юм. ОУОХ Хятадын спортын салбарыг идэвхтэй дэмжиж ирснийг Хятадын тал өндрөөр үнэлж байгаа бөгөөд ОУОХ-ны ажлыг өнгөрсөнтэйгөө адил үргэлжлэн дэмжиж ажиллах болно. Мөн Олон улсын олимпын хороо болон бусад орнуудтай хамтаар хүчин зүтгэж, Токиогийн олимп, Бээжингийн өвлийн олимпыг аюулгүй, саадгүй зохион байгуулахын төлөө хүчин чармайлт гаргахах бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгийн цар тахлын эсрэг тэмцэл түргэхэн ялалт байгуулж, дэлхийн эдийн засгийн сэргэлт, улс орнуудын ард түмний амь нас, аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалахын тулд идэвхтэй хувь нэмэр оруулахад Хятад улс бэлэн байна гэжээ.

Хятад улс юуны өмнө дотоодынхоо цар тахлыг хяналтдаа авч, эдийн засгийн сэргэлтийг биелүүлж, Бээжингийн өвлийн олимпыг амжилттай зохион байгуулах таатай нөхцөлийг бүрдүүлэх болно. Бид халдвараас урьдчилан сэргийлэх, хяналт тавих арга хэмжээг чанд хэрэгжүүлж, тахлын нөлөөг даван туулж, олон төрлийн бэлтгэл ажлуудыг тогтвортой урагшлуулахын тулд хичээн ажиллах болно. Одоогийн байдлаар Бээжингийн өвлийн олимпын наадам зохион байгуулах талбай заал, дэд бүтцийн бүтээн байгуулалт үе шаттай үр дүнтэй хийгдэж, уралдаан тэмцээний барилга байгуулалтын ажлууд эмх цэгцтэй үргэлжилж, тэмцээний сурталчилгаа, үйлчилгээний ажлыг дээшлүүлэхийн зэрэгцээ олон улсын солилцоо, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, тогтвортой хөгжил, соёлын өвийн ажлыг хамгаалж хөгжүүлэх талаар нааштай үр дүнд хүрсэн. Холбогдох талуудын хүчтэй дэмжлэгтэйгээр Бээжингийн өвлийн олимп бүрэн дүүрэн амжилттай болно гэдэгт би итгэж байна хэмээн Ши Жиньпин онцолжээ.

Бах хэлэхдээ, Хятадын ард түмний хүчтэй дэмжлэг дор, Бээжингийн өвлийн Олимпын бэлтгэл ажлууд цар тахлын нөлөөг даван туулж, урагштай явагдахыг Хятадын засгийн газар дээд хэмжээнд чухалчилж байна. Олон улсын олимпын хороо Хятад улс нэгэн удаагийн ногоон, хүртээмжтэй, нээлттэй, ариун чигч өвлийн олимп зохион байгуулах үзэл баримтлалыг дэмжиж байгаа бөгөөд Бээжингийн өвлийн олимпын наадмын амжилттай, аюулгүй байдлыг хангахын тулд Хятад улстай хамтран ажиллахад бэлэн байна. Олон улсын олимпын хороо олимпын үзэл санааг хамгаалах үүрэг хүлээдэг бөгөөд спортыг улс төржүүлэхийг эсэргүүцдэг тул Хятад улстай урт хугацааны стратегийн хамтын ажиллагаагаа үргэлжлэн бэхжүүлэхэд бэлэн байна. Хятадын ард түмэнд сар шинийн баярын мэнд хүргэе! Хятадын ард түмэн шинэ ондоо илүү их шинэ амжилт гаргахыг хүсье гэжээ.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл