solongonews
Ши Жиньпин Олон улсын ардын соёл урлагийн их наадамд баярын захидал илгээв
2021-09-16 10:35
Ши Жиньпин дарга Олон улсын ардын соёл урлагийн их наадамд баярын захидал илгээв.

   Хятад улсын дарга Ши Жиньпин 09-р сарын 15-нд 2021 “Бүс ба зам”-Урт цагаан хэрэм хэмээх олон улсын ардын соёл урлагийн их наадамд баярын захидал илгээв.

Дарга Ши Жиньпин:

- Харилцааны ачаар соёл иргэншил өнгөлөг байдаг. Миний бие “Бүс ба зам” санаачилгыг дэвшүүлсэн найман жилийн туршид талуудын оролцоо болон хамтын чармайлтаар “Бүс ба зам”-ыг хамтдаа байгуулах ажил идэвхтэй үр бүтээл олж, улс орны ард түмний сайн сайхны төлөө байхыг дэмжиж, үндэсний соёл иргэншлийн харилцаа хэлэлцээрийг хамтдаа байгуулсан юм. “Бүс ба зам”-Урт цагаан хэрэм хэмээх олон улсын ардын соёл урлагийн их наадамыг зохион байгуулах нь Торгоны зам хийгээд Цагаан хэрэм гэх дэлхийн соёлын өвийн үнэ цэнийг сурталчлахад тустай. Олон орны ардын соёл урлагийн хөгжилд индэр хангаж, бүх орны ард түмний харилцаа холбооны гүүрийг байгуулж, өөр өөр соёл иргэншил хоорондоо харилцан суралцах холбоосыг бий болгосон байна. Хятад улс эрх тэгш, харилцан суралцсан, яриа хэлэлцээртэй, багтаамжтай соёл иргэншлийн үзэл баримтлалыг хэзээд баримталж, олон оронтой “Бүс ба зам”-ыг хамтдаа байгуулахыг дэмжиж, найрсаг байхын дээр адил бус байхыг баримталж, сайн сайхнаа хамтатгахыг санаачилж, хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжилд илүү их хувь нэмэр оруулахад бэлэн байна гэж тэмдэглэсэн байна. 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл